Шууд Chart

Хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгууллаа

2026-06-11 11:50:25

Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын ерөнхий газрын албан хаагчдад хурдан морины уралдаанд оролцож буй унаач хүүхдийг аливаа аюул, эрсдэлээс хамгаалах чиглэлээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй хариуцсан мэргэжилтэн З.Дагиймаа удирдан явуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам болон хурдан морины уралдааны үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө.

Мөн сургалтаар ажилтнуудын хувцас хэрэглэл, хамгаалах хэрэгслийн зөв хэрэглээ, халуун болон хэт нартай нөхцөлд ажиллах үеийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар танилцуулсан байна. Үүнээс гадна ажлын байран дахь аюулгүй ажиллагаа, өндөрт ажиллах үед шат болон бусад тоног төхөөрөмжийг зөв ашиглах талаарх мэдлэг олгов.

Сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан нь оролцогчдын хамрагдалтыг нэмэгдүүлж, мэдээллийг хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлсэн юм.

Сургалтын төгсгөлд оролцогчдыг гурван багт хуваан дасгал ажил гүйцэтгүүлж, эзэмшсэн мэдлэгээ бататган, багаар ажиллах ур чадвараа хөгжүүллээ гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.


Хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй