НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ойрх Дорнодын нөхцөл байдал дахин хурцдаж, бүрэн хэмжээний зэвсэгт мөргөлдөөнд шилжих эрсдэлийг үл тоомсорлож болохгүй гэж анхаарууллаа.
Тэрбээр энэ долоо хоногт халдлагын цар хүрээ тэлж, бүс нутгийн аюулгүй байдалд үзүүлэх нөлөө нэмэгдсэнийг онцлоод, холбогдох талуудыг дипломат арга замаар шийдэл эрэлхийлж, бүх төрлийн халдлагаа нэн даруй зогсоохыг уриалав.
АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, зургадугаар сарын 10-нд АНУ-ын зүүн бүсийн цагаар 17:15 цагт Ираны нутаг дэвсгэр дэх хэд хэдэн зорилтод “өөрийгөө хамгаалах” ажиллагааны хүрээнд цохилт өгчээ. АНУ-ын тал уг ажиллагааг Ираны “тасралтгүй өдөөн хатгалга”-д хариу болгосон гэж тайлбарласан байна.
Үүний дараа Ираны Зэвсэгт хүчний Хатам аль-Анбия төв штаб мэдэгдэл гаргаж, АНУ-ын аливаа цэргийн түрэмгийлэлд “шийдэмгий бөгөөд хатуу” хариу барина гэж анхааруулжээ.
Олон улсын ажиглагчид АНУ, Ираны хоорондын харилцан цохилт нь өмнө нь тогтоосон гал зогсоох дэглэмийг улам хэврэг болгож, Персийн булан болон Ормузын хоолойн аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулж байна.
| НҮБ Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдаж байгааг анхааруулав | ||
| Үзсэн: 84 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.