Үерийн түвшинд хүрч, үерлэж байгаа голуудын мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн байдлаар Үүр гол Цагаан-Үүр сумын нутгаар, Сэлбэ гол Санзай амралт орчмоор, Халх гол Сүмбэр, Ялалт баг орчмоор, Хараа гол Дархан хот орчмоор, Ховд гол Мянгад сум орчмоор, Туул гол Лүн сум орчмоор, Сөгнөгөр гол Сөгнөгөр амралт орчмоор үерийн түвшнийг 2-47сантиметрээр даван үерлэжээ.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Сөгнөгөр, Сэлбэ голын ус үерийн түвшнийг давжээ | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.