Шууд Chart

“Канген” ус бол сүлжээний бизнес доторх сүлжээ

2014-10-22 10:34:54

“Зоосоороо зовлон худалдаж авах юм”

Монголчууд их туйлшрамтгай, эсвэл их гэнэн хүмүүс бололтой. Ялангуяа эмэгтэйчүүд нь. Манай улсад өнөөх “Зоосоороо зовлон худалдаж авна” гэдэг нь биелэлээ олоод чамгүй олон жил өнгөрлөө. Ингэж хэлэхийн учир нь сүлжээний гэх бизнесийн улмаас бие эрхтэн, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирч үлдэж байгаа хүмүүс дэндүү олон болсонтой холбоотой. Тодруулбал, 1997 оноос эхлэн манай улсад ихэнхдээ ОХУ-ын сүлжээний компаниуд орж ирж эхэлсэн байдаг. Санхүүгийн пирамид буюу хууль бус сүлжээний бизнес хэдэн жилийн өмнө ид цэцэглэж байхдаа “Манай сүм рүү нэг ороод үзээч” гэж хүн болгоныг хоргоож, сүмд орвол хоол, чихэр өгнө шүү гэж хүүхэд, ядарсан иргэдийг хуурч, айл болгоны хаалгыг цохиж “эзэн”-ийхээ талаар олон ном тараадаг байсан Христийн шашны байгууллага шиг л байлаа. “Ажилд авна” гэсэн ихэнх зарын цаана өнөөх сүлжээний компаниуд “нуугдаж” байв. Ажил горьдож орж ирсэн хүмүүсийг их мөнгөтэй болж баяжаад, мөрөөдлөө биелүүлэх боломж өөрийн тань гарт байна. Хажуугаар нь гоо сайхан, эрүүл мэндээ аварна гэх мэтчилэн ухуулна. Түүнд нь итгэсэн хүмүүс найз нөхөд, ах дүүсээ уруу татна. Би доороо тэдэн хүн элсүүлчихвэл тэдэн зуун долларын цалинтай болно гэж ойр дотныхныгоо “ухуулна”. Нүүрэнд түрхдэг тос, ходоодонд уудаг эм, гартаа зүүдэг бугуйвч гээд хэрэглэж болох бүх л зүйл сүлжээний аргаар Монголд нэвтэрсэн байдаг юм.
 
Харамсалтай нь сүлжээний эм, бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь төд удалгүй хэрэглэсэн хүндээ харшил өгч, биеийг нь хордуулж эхэлсэн түүх ганц, нэгээр тогтохгүй.  “Алдарт” Herbalife-ийг хэрэглэсэн нэг эмэгтэй Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй өөхөн эдийн хавдар гэх өвчин тусч, аргаа барж байсан нь саяхан.
 
 
 
Сүлжээний эм бэлдмэлээс болж хордсон, хохирсон хүмүүсийн цуваатай зэрэгцээд сүлжээний бизнес чинь олон улсад хориотой юм байна, бизнесийн хувьд ч, борлуулж байгаа бүтээгдэхүүн нь ч шаардлага хангахгүй юм байна гэдгийг зарим хүн ойлгож, ярих болсон. Сүлжээний гэх тодотголтой зүйлүүд үүний ачаар хэсэг намжсан гэж болно.
 
Гэтэл төд удалгүй турах гэсэн хүсэлтэй хүүхнүүдийн таалалд нийцүүлээд төрөл бүрийн тураах бүтээгдэхүүнүүд гарч ирэв. Тураах кофе, цай, өөх хайлуулж шатаадаг тос, наалт гээд байж боломгүй хэрнээ хэрэглэж болох бүх зүйлүүдийг борлуулж эхэлсэн. Өөртөө итгэлгүй, бушуухан шиг л гоё болчихъё гэж боддог хүүхнүүдийн сэтгэхүй дээр л тоглож байгаа хэрэг. Турахын хүслэнд автсан хүүхнүүд бас л нэг хэсэг тийш хошуурсан. Тухайн үед нэг сар сүлжээний кофег авч уух мөнгөөрөө гэртээ гүйлтийн зам авч тавиад хөдөлгөөнөөр, өөрөөр хэлбэл, эрүүлээр туръя гэсэн бодол тэдэнд төрөөгүй байх. Яг ижилхэн найрлагатай, арай өөр уут савтай бэлдмэлийг арван мянган төгрөгөөр зарж байгаа эмийн сангаас авалгүй яагаад нэг зуун доллараар сүлжээний бэлдмэл борлуулдаг хүнээс авах ёстой юм бол. Заавал өөрийн бие дээрээ туршилт хийх хэрэг байна уу гэдгийг эргээд нэг бодоосой.
 
 
"Канген ус бол сүлжээний бизнес доторх сүлжээ"
 
Иргэдийг бие эрхтэн хийгээд санхүүгийн дарамтад оруулаад байгаа сүлжээний гэгдэх  бизнес одоо бүр далд хэлбэрээр манай улсад явагддаг болж. Үүний тод жишээ нь Канген ус юм. Бараг байр болгоны буланд та бүхэн ийм бичигтэй тааралдана.
 
Далд хэлбэрийн гэж нэрлэсний шалтгааныг тайлбарлавал, Канген ус гаргах төхөөрөмж нь Япон улсдаа сүлжээний бүтээгдэхүүн юм. Канген төхөөрөмжийг борлуулдаг Японы “Энажик” гэх компанийн захирал саяхан манай улсад ирэхдээ компанийнхаа борлуулалтын системийг “Хүмүүс эхлээд уг төхөөрөмжөөс гарсан усыг ууж үзээд цааш нь дараагийн хүнд аппаратыг чин сэтгэлээсээ сурталчилдаг” хэмээн тайлбарласан. Үүнээс гадна Япондоо ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулдаггүй гэдгээ ч хэлсэн.
 
 Ионжуулсан усны бизнес Япон улсад анх 1950-иад оны үед гарч байжээ. Тухайн үед “Шин-ноул ус” хэмээн нэрлэсэн усыг гоо сайхан, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй хэмээн үзэж иргэдэд худалддаг байж. Гэвч түүнийг нь Японы мэргэжлийн байгууллагаас шинжлээд өвчин эмгэгийг эдгээх үйлчилгээ байхгүй гэсэн дүгнэлт гаргасан учраас хэрэглэхээ больсон байна. Хэсэг хугацааны дараа дахин “Ионжуулсан ус” гэх нэрээр дэлгэрсэн бөгөөд энэ нь Япон улсдаа одоо ч гэсэн зөвхөн сүлжээний бизнес төдий л байдаг аж.  
 
Энгийнээр тайлбарлавал, Япон улсад сүлжээгээр борлуулдаг төхөөрөмжийг манай улсын иргэд худалдаж авчраад крантны цорготой холбож гарсан усыг нь мөн л сүлжээний аргаар бусаддаа худалдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Канген” ус бол сүлжээний бизнес доторх сүлжээ юм.
 
 
Манай улсад Канген усны төхөөрөмжийг борлуулдаг “Энажик” компани албан ёсны салбараа байгуулаагүй бөгөөд одоогоор салбараа байгуулах талаар ярилцаж байгаа гэдгээ хэлсэн. Түүнчлэн Канген гэх усыг борлуулж байгаа иргэд дээрх компаниас ямар ч зөвшөөрөл аваагүй бөгөөд зөвхөн хувийн хэрэглээндээ ашиглахын тулд ус цэвэршүүлэх аппаратыг хилээр оруулж ирдэг гээд байгаа. Түүнийг нь хил гаалийн ямар ч байгууллага шалгадаггүй, шалгах эрхгүй байдаг гэнэ.
 
 
Харин оруулж ирсэн хойноо цэвэр усны нэгдсэн системд холбогдсон нэг байрны булангийн өрөө түрээслэж аваад крантны цорготой нь өнөөх төхөөрөмжөө холбоод усыг нь зардаг. Иргэд нэгэнт түрээс, усны мөнгөө төлж л байгаа бол тэнд ямар үйл ажиллагаа явуулах нь хяналт шалгалтын ямар ч байгууллагад хамаагүй.
 
Канген ус борлуулж буй “наймаачдын” тайлбарласнаар дээрх ахуйн төхөөрөмжийг зөвхөн крантны цорготой холбодог аж. Ингээд төхөөрөмжийн хоёр цоргоор нь нэмэх, хасах цэнэгтэй ус гардаг гэнэ.
 
“Манай улсын Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” стандартад ундны усны хүчил шүлт буюу усны орчны /рН-ийн/ зөвшөөрөгдөх хэмжээ нь 6.5-8.5 гэж заасан байдаг аж. Өөрөөр хэлбэл, хүмүүс ийм хэмжээний хүчил шүлттэй усыг хэрэглэж болно гэсэн үг. рН буюу усны орчин нь 6.5-аас бага байвал хэт хүчиллэг ус болдог бол 8.5-аас их байвал хэт шүлтлэг болдог байна. Харин хэт хүчиллэг болон шүлтлэг усыг ихээр хэрэглэх нь эхний удаад нөлөөлөл үзүүлэхгүй ч удаан хэрэглэх явцад олон сөрөг үр дагавар дагуулж болно гэдгийг ШУА-ын Гео экологийн хүрээлэнгийн Экологийн судалгааны салбарын эрхлэгч Ph.D Ч.Жавзан хэлсэн юм.
 
 
Иргэдийн нэг литрийг нь 500-1000 төгрөгөөр худалдаж авдаг Канген усны хүчил шүлтлэгийн хэмжээ нь 2.5-11рН байдаг. Тодруулбал, шүлтлэг буюу амьд ус нь 11рН, Канген ус нь 8.5-9.5рН, цэвэр ус буюу нярайн ус нь 7.0 рН, гоо сайхны ус нь 6.0 рН, хүчиллэг буюу үхмэл ус нь 2.5 рН-тэй байдаг аж.
 
Жишээ нь, 2.5 рН-тэй усыг иргэдэд гэрийн нөхцөлд ил шарх, диатез гэх мэт харшлыг эмчилж болдог хэмээн борлуулдаг. Гэтэл мэргэжлийн хүний хэлж буйгаар 2.5 рН буюу хэт хүчиллэг усыг энгийн аргаар тайлбарлавал автомашины акумляторын шингэнтэй ижилхэн найрлагатай байдаг аж. Тэгэхээр нүүрэн дээр нь диатез гардаг хүүхэддээ энэ уснаас авч хэрэглэнэ гэвэл акумляторын шингэнг нүүрэн дээр нь асгаад тэр нь хүүхдийн чинь арьсыг түлж байна гэсэн үг. Түүнчлэн өдөр тутамдаа ууж хэрэглэдэг Канген усны хүчил шүлтийн хэмжээ нь 8.5-9.5 буюу манай улсад мөрдөгддөг стандартаас илүү байна гэсэн үг. Ингэж хэт шүлтлэг болсон усыг хэрэглээд эхний хэдэн сард ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байж болох ч тогтмол хэрэглэвэл ходоод өвдөхөөс эхлээд дотор эрхтэнүүд өвчилж эхлэх аюултай байдаг байна.
 
Дээрхээс гадна 7.0 рН-тэй энгийн цэвэр усыг нэг литрийг нь 500 төгрөгөөр борлуулж байгаа нь иргэдийг төөрөгдүүлж байгаа хэрэг. Учир нь иргэд захын электрон барааны дэлгүүрт ороод ус цэвэршүүлэх аппарат худалдаж аваад гэртээ хэрэглэж болно. Ингэвэл нэг литр усыг 500 төгрөгөөр худалдаж авснаас хэд дахин хямд байна гэдэг нь ойлгомжтой. Үүнээс гадна цэвэршүүлсэн усыг гэрээр хүргэж өгдөг үйлчилгээ ч олон бий. Мөн сүүлийн үед шинэ барилгуудад крантнаас гарч буй усыг нь цэвэршүүлэх төхөөрөмжийг суулгасан гэдгийг хүн бүр мэдэж байгаа.
 
 "Шалгах эрхтэй нэг ч байгууллага байхгүй"
 
Канген төхөөрөмж манай улсад орж ирээд иргэдийг төөрөгдүүлж эхлээд байхад хяналт шалгалт хийдэг байгууллагууд таг чиг байгаа нь анхаарал татаж буй. Хамгийн түрүүнд энэ байдалд хяналт тавих ёстой байгууллага бол Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар энэ талаар бидэнд “Энэ тухайд огт мэдэхгүй. Бидэнд Канген усыг шалгах ч эрх байхгүй. Тэр ус судлалын салбарынхан л шалгах байх” гэсэн тайлбарыг хийсэн.  Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар ч мөн ялгаагүй Канген усыг бид шалгах эрхгүй хэмээлээ.
 
Учир нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хоёр төрлийн шалгалт хийдэг байна. Төлөвлөгөөт хяналтыг тухайн оны арванхоёрдугаар сарын нэгний дотор дараагийн жилд шалгах байгууллага, үйл ажиллагаа, бүтээгдэхүүний жагсаалт гаргаж хийдэг аж. 2014 оны төлөвлөгөөт хяналтын жагсаалтыг батлах үед Канген ус гарч ирээгүй байсан учраас шалгах жагсаалтад оруулаагүй байна. Харин төлөвлөгөөт бус хяналтыг зөвхөн иргэдийн зүгээс ирүүлсэн гомдлын дагуу хийдэг аж.
 
 
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Итгэлтөгсийн мэдээлснээр өнгөрсөн есдүгээр сард Канген усыг шалгаж өгөхийг хүссэн хоёр гомдол ирсэн учраас шалгалт явуулахаар дээж авсан байна. Ингэхдээ тэр усыг ионжуулсан эсэх талаар л дүгнэлт гаргана гэсэн юм. Гэсэн хэдий ч Канген усыг ионжуулсан эсэхэд хийсэн шалгалтын дүн одоо ч гараагүй байна. Шалгалтын хариу гарсан эсэх талаар лавлахад “Хариуцсан байцаагч нь хөдөө явчихсан. Ирэхээр нь хариу нь гарна” гэсэн тайлбарыг өгөв.  
 
Иргэдийг нь хохироож, төөрөгдүүлж буй дээрх сүлжээний бизнесийг “хүн үхлээ” гэсэн гомдол л гараагүй бол шалгах эрхгүй хяналтын байгууллага дэлхийн жишигт хэр олон байдаг бол. Мэргэжлийн хяналттай ижилхэн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг байгууллагууд энэ талаар ямар ч ойлголтгүй байгааг мөн шүүмжлэхгүй орхиж боломгүй. Монгол Улсын нийт хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилготой Эрүүл мэндийн яаманд ч энэ төхөөрөмж болон ионжуулсан гэх усны асуудал огт хамааралгүй гэсэн тайлбарыг хийсээр байгаа юм.
 
Хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийг нь хэмнэхийн төлөө холбогдох байгууллагууд нь дорвитой алхам хийж чадахгүй бол иргэд нь ядаж ухамсартай байж сүлжээний олон бизнест хохиролгүй байх юмсан даа.  
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Канген” ус бол сүлжээний бизнес доторх сүлжээ   
Үзсэн: 14149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.26.195.xxx] 2016-06-17 10:22
kangen mash sain us shuu
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-10-27 11:31
ENE CHIN KHEDEN TSEVER US NERTEI,KRANTNII US SAVALDAG GAZARUUDIIN BORLUULALT MUUDSANII TULUU L KHIIJ BGAA PIAR SHUU DE.
202.179.0.xxx [202.179.0.xxx] 2014-10-27 09:05
Энд тэмдэглэхэд ХУЖИРТ,гэх мэтийн рашаан уснаас бусад ус үйлдвэрлэгчидийн ашиг буурах нөхцөл буүрдсэн байх үдэслэл энэхүү нийтлэлийг гаргасан байж болохыг үгүйсгэхгүй.
202.179.0.xxx [202.179.0.xxx] 2014-10-27 09:03
.ХҮЧИЛЛЭГ,ШҮЛТЛЭГ гэдэг хоёр үгийг урвуу бичээд л хүмүүсийн толгой эргүүлчих юм даа эиэ сэтгүүлчид...Уухад гэдэс цэрийхгүй хэдэн аяга ч уухаар тийм л үйлчилгээтэй ус байна лээ...Бид гэр бүлээрээ уудаг байсан.Хоёр өнжөөд аваад байх цаг завгүй болохоор одоохондоо авахгүй байгаа...Даралтийн эм байнга хэрэглэдэг би л гэхэд эмээ бараг мартчих гээд байдаг.Өөрөөр хэлбэл биед эерэг нөлөөтэй байна гэж би өөрөө дүгнэдэг.Тэр автомашины устай зүйрлэнэ гэдэг ёстой мулгуу хүний сэтгэгдэл...Нярай хүүхэд хүчиллэг,шүлтлэгээ зохицуулах чадвар бага учир шүлтлэгийн хэмжээ нь бага байгааг тодорхойлж байгаа юм.Тэгэхээр нэг нь бусдад хийж байгаа САЙН үйлсийг БҮҮ хар өнгөөр будаж байгаач дээ сэтгүүлч хэмээх БУСДЫН эрх ашгийн төлөө элдэв зүйл бичигсэд....Би өөрөө сэтгүүлч байлаа бидний үед ХҮМҮҮСИЙН нь л төлөө үнэн бодит байдлыг гаргах нь зорилго байсанч заримдаа НАМЧ гэдгээр далдлан нуух,муучлах зүйл байсныг үгүйсгэхгүй .
182.160.37.xxx [182.160.37.xxx] 2014-10-24 17:23
ter usiig uuj uzsen humuus saikhaniig ni gaihaad baisan ch uusnii daraa gedes tseriigeed neg l bish bsan shuu japand baigaa hunees lavlaj asuusan chin tiim usnii tuhai yu ch medehgui bna lee tegeheer hudlaa l gesen ug shuu dee. Hun yu ch hiij ashig olj boloh ch yag yu hiih ve gedgee bodoj songovol zugeer yum shig ee daraa ni ymar ur dun garahiig ni medehgui hirnee hereglene gedeg uneheer bolohgui zuil shuu manaihaan tiimees bodoh l asuudaliig ene setguulch hundsun gej bodoj baina
202.70.42.xxx [202.70.42.xxx] 2014-10-24 12:34
гадныхны сайн гэсэн болгоныг хэрэглэх ёстой юм уу энэ явцуу бодлоо хаячихаач бид чин монгол хүмүүс болохоос заавал япон америк шиг амьдрах ёстой юмуу
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-10-23 18:39
Манайд үйлдвэрлэж буй савласан цэвэр усны РН бүгд 6,5-аас доош буюу хэт хүчиллэг ус байгаа. Тэгвэл тэр савласан усыг уувал бас л хүний биед аюултай гэдгийг мэдэх хэрэгтэй. Өнөөдөр олон улсын эрдэмтэд хүчиллэг хүнснээс шалтгаалан хүний биед үүсч буй исэлдэлт олон өвчний тэр дундаа хорт хавдрын шалтгаан болж байгаа талаар ярьж байна. Канген усыг муу хэлж байгаа хүмүүс цаагуураа Монголчуудыг эрүүл байлгахын эсрэг ажиллаж байгаа гэмт этгээдүүд. Дэндүү бүдүүлэг юм мэдэхгүй хүмүүсийн хар PR. Дэлхийн хөгжилтэй орнууд чанар ач холбогдлыг нь хүлээн зөвшөөрөөд хэрэглээд байхад манайд хэрэгтэй хэрэггүйг нь албан ёсоор судлаад ард түмэндээ тайлбарлаад өгчих эрдэмтэд, эмч мэргэжилтнүүд алга уу
202.70.45.xxx [202.70.45.xxx] 2014-10-23 14:41
АНУ бол Монгол биш тэд судлаж шинжлээд хүн хэрэглэж болно ийм ийм сайн чанартай үр нөлөөтэй гэдгийг зөвшөөрөөд иргэдээ хэрэглэхийг зөвшөөрсөн байгаа. Тиймээс мэдэхгүй байж заавал баталж буруутгах хэрэггүй. Монголд хамгийн гол нь тэр шүүлтүүрүүдтэй нь зөв хэрэглэж байна уу гэдгийг сайн зааж өг. Өндөр үнээр худалдаж авсан аппаратны мөнгөө олох гэж хүмүүс зараад байгаа юм байна гэж ойлгоод байгаа. Үнэхээр тэр зараад байгаа хүмүүс олон шүүлтүүрээр усаа хэрэглэж байгаад хяналт тавих хэрэгтэй. 5 төрлийн ус гаргадаг 7 төрлийн нарийн шүүлтүүрүүдтэй гэж сонссон. Гэхдээ мөнгөтэй бол зөөврийн ус уухгүй гэртээ авахыг хүн бүр л хүсч байгаа шдэ. Сэтгүүлч гэж өөрийн ёсзүйтэй зөв баталгаатай мэдээллээр нийгмийг цэнэглэж сурах хэрэгтэй
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-10-23 12:42
Usni kompaniud har piar hiigeed bnu eswel shuultuur oruulj irdeg nuhduud iim um yriad bnu Neg l bishee Ypond bga huu maani hudlaa yrihgui dee Ih l sain us geed bga umdaa Manaih bur awah gej bga Setguulch guai arai neleen ih mungunii ajil hiigeed bga um bish bga l gesen har turuud bnadaa
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-10-22 16:23
bi lav japand ene usiig uuh nu bitgii hel baraagii nu h haraagui yumdag gaihaad l baisan
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-10-22 15:17
Zardag ulsuudad ymar ch buruu bhgui yagaad gewel buh um tuhain usig oruulj irsen kompani buh umaa hariutsana bizdee
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-10-22 13:14
TER KANGEN USIIG UUSAN YAMAR HUN YAG YAJ HOHIRCH UVDUJ ZOVTSIIN,BARIMTTAI BICH L DEE. UURUU UUGAAGUI CH UUSAN HUN ZALUUJIN BUURAL US NI HARLAJ,TSAGAAN MAH NI EDGERCH,HODOOD NI UVDUHUU BOLIJ,HALZAN HUIHNAAS NI US URGAJ BGAAG HARJ BNA. YAGAAD YVUURGUI STANDARTAD NIITSEHGUI KRANTNII US SAVLAJ ZARAAD BGAA KOMPANIUDIIN HELMERCH HIIGEED BGAA YUM BE.
182.160.0.xxx [182.160.0.xxx] 2014-10-22 13:00
ҮНЭ НЬ 7САЯ Ш ДЭЭ.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-10-22 12:55
сүлжээний бизнес. Хүүхнүүүд ёстой тэнэг юмаа. Ёстой үнэн бичсэн байна шүү дээ.Дор бүрнээ татгалзахад л болоо шүү дээ
202.70.42.xxx [202.70.42.xxx] 2014-10-22 12:27
Манайхан гэж дандаа юмыг муулж ярина. Анхнаасаа л сайн гэсэн аппаратыг одоо яалтай билээ. Цаана нь өчнөөн хүмүүс амьдралаа дээшлүүлнэ гэж худалдаж авч ажиллуулж байна. Тийм болохоор үүнийг анх оруулж ирж борлуулсан байгууллага хариуцлага хүлээх ёстой.
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2014-10-22 12:08
Ene huuhen APU -giiin omnoos ovoo heden niitlel bichij bna daa....hamag borluulaltiig ni ungaad bhaar arga ch ugui yum daa....
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-10-22 11:45
Зүгээр л инээдтэй юм. Нэг болхоор тун чиг эерэг сайн нөлөөтэй гэх юм. Тэрийг нь батлах гэж японоос нэг дарга нь ирж хэвлэлийн бага хурал хийсэн. Гэтэл нэг хэсэг нь энэ их муу ус л гэх юм. Ямар ч учиртай юм. Цэвэр ус үйлдвэрлэдэг компани хар PR хийгээд байгаа ч юм шиг. Эсвэл угаасаа зах замбраагүй монголд хэн ч юу ч оруулж ирж зарж борлуулаад байж болно гэдгийг батлаад байгаа ч юм шиг.

Бидэнтэй нэгдээрэй