Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

ТОП-20 индекс 0.40 хувиар буурсан үзүүлэлттэй байна

2014-10-24 17:25:54
Error loading player: No playable sources found

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 22 хувьцаат компанийн нийт 5.246 ширхэг хувьцаа арилжигдаж 13.171.472.20 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.  
 
Энэ өдөр “А” самбарт 20 компанийн 3.196 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 12.945.972.20 төгрөгийн, “Б” самбарт хоёр компанийн нийт 2.050 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 225.500.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. ТОП-20 индекс 15.513.93 нэгж буюу 0.40 хувиар буурсан үзүүлэлттэй байв.
 
Мөн “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль"-ийн 6.1.1, 6.2.2, “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 34.1.1 дэх заалт, Сүхбаатар дүүрэг, Завхан аймгийн шүүхийн холбогдох шийдвэрүүдийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны  2014 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 375 дугаар тогтоолоор  “Разноимпекс” ХК, “Монел” ХК, “Цасту”ХК, “Чимбай” ХК, “Туул баян” ХК, “Модлог” ХК-ийн үнэт цаасыг үнэт цаасны бүртгэлээс хасах тухай шийдвэр гаргасан байна.

ТОП-20 индекс 0.40 хувиар буурсан үзүүлэлттэй байна  
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй