
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурал саяхан болж, хөрөнгийн бирж дээр арилжаалах жижиглэнгийн үнэт цаасыг бүртгэж авахын зэрэгцээ, ипотекийн гуравдугаар ээлжийн үнэт цаас гаргах "МИК-Актив-3" компанид тусгай зөвшөөрөл олгож, үнэт цаасыг нь бүртгэж авчээ. Мөн “Голомт” банкинд даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон зэрэг шийдвэрүүд гаргасан байна. Тухайлбал.
Даатгалын зохицуулалтын хүрээнд:
-“Голомт банк” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
-“Пийс оф лайф” ХХК-ийн даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.
-“Давхар даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам” батлав.
-“Мандал женерал даатгал” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.
Бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд:
-“Микрокредит” ХХК, “Праймфин инвест” ХХК, “Майкрокредит инвестмент” ХХК, “Грийтмонгол финанс” ХХК, “Мэргэн финанс” ХХК, “Шаттле” ХХК-иудад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
-“Жи са са ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгов.
-“Баяндүүрэн хайрхан” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон төсөл хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгов.
-“Эхлэл их наяд” ХЗХ-нд салбар нээн ажиллуулах болон төсөл хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгов.
-“ННТС” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
- Хорооны 2012 оны 82 дугаар тогтоол болон 60, 206 дугаар тогтоолуудаар батлагдсан журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулав.
Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд:
- Маргаан таслах зөвлөлийн гишүүдийг томилов.
-“Үнэт цаасны зах зээлийн өөрийгөө зохицуулах байгууллага болон зохицуулалттай этгээдийн дүрэм, журмыг батламжлах, бүртгэх тухай заавар” батлав.
- Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцоогүй хөдөө аж ахуйн брокерийн үйл ажиллагаа эрхлэх компаниудын талаар арга хэмжээ авав.
-“ЦАСТУ” ХК, “Чимбай” ХК, “Разноимпекс” ХК, “Туул баян” ХК, “Монел” ХК, “Модлог” ХК, “Улаанбаатар зочид буудал” ХК-иудын үнэт цаасыг бүртгэлээс хасав.
-“Ай трейд” ХХК, “АБЖЯ” ХХК, “Таван толгой хишиг” ХХК, “Бумбат шигтгээ” ХХК, “Очир капитал” ХХК, “Капитал маркет корпораци” ХХК-иудын үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.
-“Санлавмэд” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.
-“Мөнх-Огторгуй” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
-“МИК Актив Гурав” ХХК-д тусгай зөвшөөрөл олгов.
-“МИК Актив Гурав” ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэв.
-“МИК Актив Гурав” ХХК-д төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээ томилохыг зөвшөөрөв.
-“Худалдаа хөгжлийн банк” ХХК-д үнэт цаасны зах зээлд кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
- Монгол Улсын Засгийн газрын гаргах үнэт цаасыг бүртгэв.
-“Зэргэд ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Ипотекийн гуравдугаар ээлжийн үнэт цаасыг бүртгэжээ | ||
Үзсэн: 1226 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.