Шууд Chart

“БАЯН ГОЛЫН БАЯЛАГ НУУЦ”- аас ЭХ ОРОН ЭХЭЛНЭ

2013-08-07 17:54:14

Цагаан зээр хөгнөн бэлчих мэт бөхөлзөн найгах их дэрсэн дундуур дорно зүгийг чиглэн хатирууллаа. Хаврын адаг сарын нялх ногооны үнэр тээсэн урин салхи урдаас зөөлөн илбэхэд, нэг л танил хийгээд дотно аялгуу сэтгэлийн гүнд эгшиглэв. Нутаг усаа санасан морь эр хүн хоёр ижилхэн гэдэгсэн. Аав нутаг хоёроо санан бугшсан сэтгэлийн ган тайлагдан хэрийн гуниг баярт гардаггүй нулимс хацар даган сувдран унана. Урин цагийн усан зэргэлээн дундаас өндөлзөн тодрох Онгийн цагаан овоо, нэг харахад уул, нөгөө харахнээ аав минь болж үзэгдэх нь үнэндээ зүүд мэт тунсаг мэдрэмж төрүүлнэ. Их тахилгат Овоо хайрханы өвөр бэлд  сувд мэт цайран тосох сумын төв бий гэж бодохоос, барааг нь түргэн л харах юмсан гэх баяр догдлолд умбан явна. Аав нутаг хоёроо санан уясан ирэх даан ч сайхан. Нутгийнхаа уулстай золгоод буцахын цагт сэтгэлийн торгон утас цаанаа л нэг хөндүүрхэн дээ... Ухаан бодлын минь орон зайг холдох тусам эзэгнэдэг нутаг усны албан ёсны нэр Өвөрхангай аймгийн Баянгол сум.     

Төлийн уяхан дуу шуугисан хаврын нэгэн өдөр “Таван Эрдэнэ” нэвтрүүлгээ нутгийнхаа зэрэглээн дундаас бэлтгэхээр явж байх зуур төрсөн сэтгэглийн тэмдэглэлээс...
            Алдар суутнуудынх нь нэрийг тоочвол арван цаг ч багадах Баянгол сум минь, хуучнаар Сайн ноён хан аймгийн Эрдэнэ Үйзэн вангийн  буюу Арвай хээрийн хошууны нутаг, Онгийн голын  хөвөөнөө оршин тогтноод эдүгээ 90 насыг угтаж байна. Үүд хойморьтоо Онгийн ихэр овоотой, зүүн зүгтээ Гүнтсамба,  Нарт хайрхантай баруун биенээ их шүтээн Хонгор уултай энэ нутгийн үүх түүхээс уудалвал тун ч арвин цадиг буй. Тухайлбал “Өгөөдэй хааны өвлийн ордон” –оос эхлээд түүх соёлын дурсгалт газрууд олонтой, мал сүргийнхээ тоо толгойгоор аймаг орон нутагтаа байтугай улсдаа тэргүүлсээр ирсэн, мөн Монгол наадмын хөлс шингэсэн Бөөнөгийн бор нуруу, Пур ширээтийн дэнж, Булгийн гэзэг Сэнжит цохио, эрдэнэт сүргийн даллагатай Боржигтийн уудам говь гээд нэрлээд байвал сонин содон түүхээр дүүрэн нутаг... Ингээд баян нууц хадгалсан Баянгол нутгийнхаа онцлогоос хоёрхоныг сонгон уншигч танаа дэлгэн барья.
 
 
“БӨӨНӨГИЙН НУРУУ” –аас ЭРТНИЙ НААДМЫН НУУЦ ИЛЭРНЭ
 
Бидний өвөг дээдэс наадам хөгжөөж морь уралдуулахдаа ихэнхдээ тал газар, тэр тусмаа зөөлөн хөрстэй нутгийг сонгодог түүхэн баримт цөөнгүй. Тухайлбал Ламын гэгээний хоёрдугаар дүрийн муутуу цаасан дээр төвдөөр бичсэн цадигт Арван долдугаар зууны сүүлчээр Ламын гэгээний хоёрдугаар дүрийг залах үеэр Пур ширээт хэмээх газар наадам хийж 1000 гаруй хурдан хүлэг уралдаж, Арвайхээр гэх нэртэй тэнгэрлэг нэгэн хүлэг саахалтын зайтай түрүүлэн нутгийн зон олныг омогшуулан, ариун лус баярлуулж байсан тухай бичиж тэмдэглэсэн байдаг. Эл газар нутгийг тодруулбал Авайн хошууны бэл дэхь Бөөнөгийн нуруу хэмээх дагшин газар юм. Энэ нь өнөөгийн Өвөрхангай Баянгол сумаас чанх өмнө зүгт гуч гаруй км сунаж тогтсон харлаг буттай бараан нуруу ажээ. Нийслэл хотын өмнө зүгт сүндэрлэх Богд хан уулыг дээрээс нь харахад, жигүүрээ дэлгэн нисэх гэж байгаа Хангарьд шувууны хэлбэртэй гэж бэлгэдэн үздэг шиг, Бөөнөгийн нурууг дээрээс тольдход харлаг бут нь угалзран давхиж яваа адууны хэлбэртэй гэж ярьдаг юм. Мөн баруун алсаас ажиглавал дэлийг нь сумлаж зассан хээр морины хондлой, нуруу мэт зурайн харагдах нь бас л гайхамшиг. Энэ нурууны өвөрмөц хэлбэр хийгээд агууламжийг нутгийн буурлууд хуучлахдаа сонин содон домог түүхийг олонтаа шившинэ. Тухайлбал Бөөнөгийн нуруу нь ар шилэндээ далан нуур тойромтой, хормойдоо далан бууцтай бөгөөд адуун сүргийн ивээл дуудсан нутаг юм. Цас зуд ихтэй хүнд хэцүү цагт нутгийнхан төдийгүй өөр хошууны зон олон чөдрийн ганц морио хүртэл энэ нуруунд даатгахыг хичээнэ. Ер нь Бөөнөгийн нуруунд гарсан адуу үхэл хорогдолгүй эргэж ирдэг хэмээн нутгийн адуучид ихэд шүтэцгээдэг.  Учир нь 1944 оны модон бичин жил, 1968 оны шороон бичин жил гээд бичин жил хавсруулан чангардаг хахир хатуу зуданд манай орны нийт нутгийн малчид адуун сүргээ багагүй тоогоор хорогдуулахад Бөөнөгийн нурууг сахисан адуучид сүрэг бүрэн үлдэж улс, аймгийн аварга малчид болж байсан нь үүнийг бататгахын нэгэн жишээ. Үүгээр ч хязгаарлагдсангүй 1992 оны усан бичин жил говь тал нутгаар цас их унаж цагийн байдал хүндэрч хангайн нуруунаас уруудсан зарим адуу хилийн зурвасд тултал ергүүлсэн. Тэр жил мөн л нутгийн өлзий түшиж Бөөнөгийн нурууг бараадсан адуунаас хээлтэй гүү ч цуцаагүй гэдэгсэн.
 
Бие биенийгээ харахгүй гэж говийн заг уулынхаа дорно талыг бараадаж, хангайн модод өрнө зүгтээ нуугдаж ургадаг бол тал нутгийн харлаг бут нь хүн амьтан, наран саран бүгдээс ичихгүй гэсэн юм шиг үндсээ хүртэл нуулгүйгээр тэгш газар бараантан ургана. Хээр талын харлаг бутыг бол үхэр тэмээ ямаа зэрэг хүйтэн хошуутай мал л иднэ. Адуу бол өлдөж байсан ч хоншоороо хүргэхгүй. Гэвч бут ихтэй газар адуун сүрэг таатайгаар идээшилдэг нь сонин. Зөөлөн хөрсөөрөө алдартай Бөөнөгийн нуруунд бөөгнөрөн ургасан харлаг бут нь манай орны хамгийн их буттай газарт тооцогдох бөгөөд төрөл бүрийн ургамал дагуулан ургадагт адуу даллахийн нууц орших биз ээ. Өөр нутгийн хүмүүн зэгэсхэн хараад, “Ийм их овон товонтой, сондууль бутаар дүүрэн газар хурдан морь уралдуулахад, морь хүүхэд хоёрт халгайтай биш үү” гэж уулга алдана... Гэвч эл нутаг маань ажнай хүлэгт хамгийн ээлтэй газар болохыг эртний болоод эдүгээгийн тэнгэр зүй ёсоор нотлоно.
Хурдан хүлгийн туурайнд гижигдүүлэн омогшдог энэ нутгийн хөрсөнд соёолсон ургамал бүхэн туурайн хээгээр сэргэдэг жамтай. Зарим газар тэмээн цуваа дайраад өнгөрхөд хялгана хүртэл бөхийж шүүсээ дуслуулан уйлдаг бол, Бөөнөгий нуруунаас буман соёолон эргэсэн ч яргуй хүртэл инээмсэглэн найгаж, уламчиг гангаран цэцэглэдэг. Цэцгийг услах тусам ургадаг бол Бөөнөгийн нураанаас үндэслэсэн бүхэн моринд гишгүүлэх тусмаа ургадаг гэхэд үзээгүй хүн итгэхэд бэрх. Лус баярлуулж, тэнгэр аргадан хөгжөөж ирсэн эртний наадмын өвийг одоогийн Өвөрхангай аймгийн Баянгол сумын ард түмэн таслахгүйг хичээн, хурдан хүлгүүдийнхээ гарааны зурхайг Бөөнөгийн нуруунаа мөнхөлсөөр байгаа нь эртний ёс уламжлалаа хадгалж, түүх шастираа дээдлэн байгаагийн нэгэн илрэл болой. Энэ нутгийнхан наадам өнжөөх эрхгүй бөгөөд ган гачиг тохиосон ч наадмаа заавал хөгжөөх учиртай. Наадам өнжвөл дараа жилийн хавар ханш орой нээж, бороо хэдий элбэг байвч ургамлын гарц нэг л тааруу байдгийг Бөөнөгийн нурууг олон жил сахисан хөгшид учирладаг юм... Зарим буурлууд энэ нутагт наадам хөгжөөдөг нь лус аравнайлж байгаа буяны үйл юм, жил бүр ингэж тэнгэрээ аргадах учиртай хэмээн хичээнгүйлэн захидаг.
Их насны морийг хорин нэгэн мянган алд газар буюу гучин хоёр км-ийн зайнаас уралдуулдаг бол морь уралдуулахаар заяагдсан мэт Бөөнөгийн нурууны урт хорин нэгэн мянга гурван зуун арван хоёр алд урттай гэх нарийн хэмжээ ч бий. Энэ нуруунаас морьд эргэсний дараа тэнгэр хүртэл энүүхэнд мэт ойртож, дун цэнхэр өнгөөр туяарснаа хонин цагаан үүлс хуралдуулж мөнгөн хур буулгана. Тийм л учраас энэ дэнжийн яргуй хүртэл эмзэгхэн дэлбээгээ морьд эргэсний дараа л нээх гэж хумин хумин зүүдэлдэг бизээ...
 
Тэнгэрлэг хүлгүүдийн хөлстэй тохом шиг шарласан хуудсыг сөхвөл, бидний өвөг дээдэс Молор эрдийн сахиустай энэ нутгийг түшиж, хурдан хүлгийнхээ шандасыг сорьж байсан нь ийм нэгэн гэгээн ерөөлтэй.
 
 
ШААЗАН ХОТЫН ТУУРИНД НУУГДСАН АГУУ ИХ НУУЦ-аас МОНГОЛ ЭХЭЛНЭ 
        
Наймдугаар сарын зөөлөн бороо шивэрсэн нэгэн сайхан өдөр, миний бие, хол нутгийн найрагч анддаа “Шаазан хотын туурь буюу Өгөөдэй хааны өвлийн ордон”-г үзүүлэхээр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотоос дорно зүгийг чиглэн Онги голыг даган уруудсаар Баянгол сумын хонгор талыг тууш гаталсаар Онгийн урд Овоо хэмээх дүнхэр улаан хамар дээр гарч ирлээ. Зөөлөн бороо шивэрсээр л… Цэнхэр мананг сийлэн нутгийн минь бараа харагдахад, тунгалаг агаар цээж дүүрэн амтагдаад, тээр тэнд цэнхэртэх Ахар хайрхан, наахантай нь торолзох Боржигтийн бор толгод гээд энэ бүх амьд дүр зураг сэтгэл оюуныг минь хөглөн хоёр нүдний урдуур уярлын нулимс хөшиглөн байлаа. Хаврын салхи хавирга нэвтэлнэ, намрын бороо дээл нэвтэлнэ гэх үгийн учир энэ л үед тайлагдах мэт санагдавч нутгийн минь уяхан төрх намайг дулаацуулсан тул, гол нуруу руу борооны ус гижигдэн урсавч огтхон ч мэдээгүй юм шиг явж билээ. Сүүлийн арван таван жил Улаан нууртаа золгож чадаагүй Онги гол тэр жил үерлэн тэмцэж шиврээ борооны дусал бүрээр хүч сэлбэн ургашлаад тун омголон байсныг яана… Бид гол даган явсаар Бага хайрханы өврийн бууцан дээр их бага хоёр гэртэй айлын гадаа  дөрөө мулталвал энэ газар олон жил нутагласан миний авга ах Өлзийбатынх. Авгындаа хонохоор шийдэж морьдоо чөдөрлөлөө. Бидний зорьсон “Шаазан хотын туурь” хэмээх газрын барааг харах тун ойртож байгаа нь тэр. Маргааш өглөө нь босч, чөдөртэй морьдынхоо барааг харах үед, наран зүүн уулын орой дээр, дутуу хасалсан шаазан шиг тал цухуйж, аргамжсан мэт хэсэг саатахад найз маань танай нутагт нар ямар сонин манддаг юм бэ, сая энэ зүүн уулан дээр мөн ч удлаа шүү? гэж ихэд сонирхон асууж байна.
Хариуд нь би, тиймээ чи энэ баруун хөтөл давбал их юм үзнэ шүү. Олон хар бутан дундаас цухуйх хэрэгсүүрүүдийг харахаар өнөө дэлхий дахинд эрин хайж судлаад байгаа Чингис хаан болоод түүний өрлөг баатруудын онгон энд байгаа юм биш үү гэх санаа төрөхүйц сонин юм их бий гэж хэлээд Өлийбат ахын хамт Шаазан хотын зүг дөрөө харшууллаа. 
Яг үнэндээ би ч гэсэн Шаазан хотын туурийн агуу их түүхийн тухай нэг их зүйл мэдэхгүй. Ер нь манай нутагт энэ хотын түүхийн тухай мэдэх хүн тун цөөхөн гэдэг. Тэр ч байтугай Монголын их түүхэнд зурвас төдий ч дурсагдаагүйг их түүхч, эрдэмтэн С.Ичинноров гуай нотолсон юм. Гэсэн хэдий ч өнөөдөр бөмбөрцөг хөх дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж судалж шинжлээд байгаа нь сонин. Одоогоор энэ туурины хамгийн том дурсгал нь ромбон хэлбэртэй хоёр чулуу байна. Энэ чулууг тухайн үедээ хотын төв цэгийг тодорхойлогч гэрэлт хөшөө байсан гэж хөгшид ярьдаг. Манай Улаанбаатар хотоор бол Сүхбаатарын хөшөө. Шаазан хот гэхийн учир шаазан эд эдлэлийн үйлдвэр ихээхэн хөгжсөн хот байссан нь дамжиггүй. Ер нь шаазан барималаас гадна, дорно дахины биет соёлын ураар дэлхийд гайхагдсан сайхан хот байсан гэж ярьдаг юм. Зарим нэг нь Чингисийн үе буюу арван гуравдугаар зууны үеэс өмнө байгаад сүйрсэн гэдэг. Гэхдээ түүх сударт тэмдэглэсэн тод томруун зүйл байхгүй болохоор зөвхөн ам дамжсан яриа л бидний дунд байдаг юм. Ер нь Өгөөдэй хааны өвлийн ордон байсан гэдэг нь ортой байх. Энэ тэгээд, бас олон домог шаштиртай...
Цагаан морь унасан, уран ганган шаглаа бүхий хийцтэй торгон алчуур намируулсан эмэгтэй хүн ирж энэ бүхний нууцыг нээх юм гэнэ лээ гэх домгийг хөгшид хүүхэдгүй л ярьдагсан.
 
 
Туурийн зүүн талд голын эрэг дагасан гурван хэсэг бор харганан төгөл бий. Манайхан өргөст буттай ижилхэн болохоор “Харгана” гэж нэрлээд заншчихсан юм. Бага хайрханаас Шар эргийн гол хүртлэх газрыг Харганы гол гэж ярьдаг юм. Энэ харганыг тарьж ургуулсан нь гарцаагүй юм л даа. Харин ямар жимс ургуулдаг байсныг тогтоож чаддаггүй. Усан үзэм тарьж ургуулж байгаад хот дарангуйлалд автах үедээ, эргээд ургахгүй болтол нь хордуулан устгасан юм гэж ярьдаг, манай зарим нэг судлаачид бол хушга тарьж байсан байна гэж үзээд байгаа юм. Тухайн үед шавар шаазангийн эдлэл ихээр үйлдвэрлэхээс гадна, хоёр гурван төрлийн гурил үйлдвэрлэдэг байсны сацуу хүнсний бүтээгдэхүүн бас ихээр үйлдвэрлэдэг байсан гэдэг юм шүү. Тэр гурван хэсэг төгөлийн дундах төгөл нь дундаа, гурван хэсэг хонины хот шиг бор шороотой түүний хөрс их сонин бүтэцтэй. Хүнсний нарийн ногоо тарьж байсан гэж учир мэдэх хүмүүс дүгнэж байгаа юм. Цагийн хэцүүд малд түшигтэй нь сайхан байдаг л даа. Ялангуяа шуургатай өдөр мал оруулчихад ямар ч салхи ордогүй учраас муухан хот хорооноос дээр. Даанч жаахан догшин газар. Одоогоос хорь гаруй жилийн өмнө харганы ойролцоо нэг айл буугаад өвөлжтөл, эхнэр хүүхэд нь өвчин зовлон эргүүлээд, бүр сүүлдээ үүрийн таван жингээр уртын дуу аялсан эмэгтэй хүн ирээд буцдаг болж гэж баахан шуугиж билээ. Гэхдээ тэр зөвхөн эхнэрт нь л харагдаж мэдрэгдээд байсан гэдэг. Домогт гардаг шиг цагаан морьтой хүн зүүн өмнө зүгээс ирж жаал хоргоогоод буцдаг болж гэнэ гэх ярианд би ч гэсэн итгэсэн юм. Надад л харагдаагүй болохоос тийм байдал болох шиг л болсон. Мөн арваад жилийн жилийн өмнө, бас нэгэн айл энд байр саравч бариад суурьшин гурван жил боллуу даа. Бас л өвчин эмгэг эргүүлцгээгээд нэг охин нь хоёр ч нялх үрээ алдсан. Тэгэхээр бидэнд нэг юм хэлээд байх шиг байгаа юм. Ээ дээ догшин хайрхан даа. Эндээс зүүн тийш сүндэрлэн харагдах шаргал уулыг “Нарт” хайрхан гэдэг юм. Баруун урд талаас нь харахад хормойгоо дэвсээд суусан эх хүний хэлбэртэй. Энэ зүгт нутаглах мал амьтанд ээлтэй гэдэг юм. Харин зүүн зүгээс нь харахад хөмөрч тавьсан хонины өвчүүний хэлбэртэй гэх бөгөөд энэ зүгээс нутаглах хүн амьтанд таалал муу гэж ярьдаг юм. Энэ мөн л үнэний ортой.
 
Энэ агуулгаар бодоход Өгөөдэй хаан өвлийн ордоо Нарт хайрханы түшигийг бодож баруун зүгт нь барьж байгуулсан биз ээ. 
Ийнхүү авга ахаар жолоодуулсан аялал маань бүтэн өдөр өрнөхдөө зүүдэнд ч оромгүй төгөлдөр гоо хотын гудамжинд саатаад буцсан юм даа. Бидний өвөг дээдэс, тэр олон зоригт баатрууд халуун амиа золиослон байж, бидэнд өвлүүлсэн Монгол эх оронд минь Шаазан хотын тууриас ч илүү үнэт зүйл олон буй. Нууц нь үл тайлагдах Шаазан хотын тууринаас Тэнгэрлэг Монголын түүхийг зузаатган Монголын нууц товчоотой эгнэх түүх хожмын нэгэн өдөр ургах ажаамуй.
 “БАЯН ГОЛЫН БАЯЛАГ НУУЦ”- аас ЭХ ОРОН ЭХЭЛНЭ

 “БАЯН ГОЛЫН БАЯЛАГ НУУЦ”- аас ЭХ ОРОН ЭХЭЛНЭ

 “БАЯН ГОЛЫН БАЯЛАГ НУУЦ”- аас ЭХ ОРОН ЭХЭЛНЭ

 “БАЯН ГОЛЫН БАЯЛАГ НУУЦ”- аас ЭХ ОРОН ЭХЭЛНЭ

Нийтэлсэн: Ө.Цогт-Эрдэнэ

“БАЯН ГОЛЫН БАЯЛАГ НУУЦ”- аас ЭХ ОРОН ЭХЭЛНЭ  
Үзсэн: 16493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-15 17:58
Манай Сайхан-Овоогийн нутаг шүү \Шаазан хот, Харгана\
bicheed bai [127.0.0.xxx] 2019-07-28 18:09
bolj bna. bi ch bas bichih yum bgaa. daraa tavina
Зочин [127.0.0.xxx] 2019-07-28 08:24
Баян Ѳндѳр сумын хүргэн сайхан бичжээ амжилт
Зочин [127.0.0.xxx] 2019-03-17 21:45
Онгийн овоо Онгийн голтой зураг байна уу нутгийн зон олон минь
Зочин [66.181.161.xxx] 2018-03-20 23:06
yostoi goy.ym bichsen bna dvvde ajlin amjilt.nutag.uul us mini nvdend haragdchih laa goy bna
202.55.182.xxx [202.55.182.xxx] 2014-02-21 17:58
ñàéí áàéíà óó. Àæèë íü ñàéí óó. Íóòãèéí òóõàé ãî¸ ò¿¿õ íèéòýëñýí áàéíà øäýý
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2014-02-21 10:33
Бичсэн хүний нэр нь баб
Зочин [127.0.0.xxx] 2019-07-28 08:25
тѳл 5эрдэнийн хѳтлѳгч Цогт эрдэнэ
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2014-02-21 10:32
Бэлтгэсэн хүний нэр нь баб
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-20 20:21
vneheeer shan blj... nutgiin maani irgen bvr ene bvgdiig meddeg bgaasai.... tanid ajiliin ondoroos ondor amjilt hvsey..... ulam ihiig hiij bvteej tuuriwaarai.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-20 18:57
saihan boljee odoo 90 jileer oshoo goy zvil hiiwel shan bn
Tumur Oyunjargal [202.21.113.xxx] 2014-02-20 17:59
Маш гайхалтай. Би урьд нь огт сонсож байгаагүй юм байна. Баянголчууд бид үнэхээр азтай хүмүүс юм даа. Нутгийн дүүдээ улам их амжилт хүсье
Tenger Aylguu [202.131.235.xxx] 2013-08-07 20:15
Уг нь нь дууны шүлэгсэн жаахан замбараа муутай өрөгдсөн байна. Манай найрагчид андахгүй хойно санаа юунд зовном билээ...
Tenger Aylguu [202.131.235.xxx] 2013-08-07 20:14
Ааваар л дутах хорвоо Аргалийн хурга зоргоороо наадсан Амгалан бор толгодын дунд өссөн болохоор Аравнайт нутгийнхаа буянт өвгөдийг Аавтайгаа адилтган санах юм аа. Ай би аавыгаа санахаар Амгалан тэнүүн нутагаа л зорих юм аа Ай би нутгаа санахлаар Амин зүрхэндээ л шаналал тээх юм аа. Хонин үүлс оргилд нь угалзарсан Холын цэнхэр уулсын дунд өссөн болохоор Хонгор нутгийнхаа золтой түмнийг Хорвоод би аавтайгаа л зүйлэх юм аа Ай би аавыгаа санахаар Холын уудам нутагаа л зорих юм аа Ай би нутгаа санахлаар Холоо явсан эцэг минь бодогдох юм аа. Унаган зуулт айрганд нь шоволзсон Уудам талдаа дарцагласан болохоор Ухаант олныхоо өгөөмөр үйлсийг Уртын дуу шигээ хайлан санах юмаа Ай би аавыгаа санахаар Төрж өсгөсөн нутгаа л зорих юм аа Ай би нутгаа санахлаар Түмэндээ хүндтэй аавыгаа л үгүйлэх юмаа... Аавыгаа санан үгүйлэхдээ учигласан нэгэн дууныхаа шүлгийг буулган тавьмаар санагдчихлаа...

Бидэнтэй нэгдээрэй