Шууд Chart

Ө.Цогт-Эрдэнэ

Хохь тайж овогт       Өлзийхутагийн ЦОГТ-ЭРДЭНЭ.
Арван долдугаар жараны модох үхэр жилийн намрын дунд сарын арван долооны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутаг “Бурхант” хэмээн газар малчин Өлзийхутагийн гуравдугаар хүү болон төржээ. Хөдөө нутагт бага боловсрол эзэмшиж хүмүүжсэн. Хожим Улаанбаатар хотноо “Утга зохиолын дээд сургуул”-ийг сэтгүүлч, утга зохиолын ажилтан мэргэжлээр дүүргэсэн.  
Одоогоор МҮОНР-ийн Нийгэм хөдөө аж ахуйн нэвтрүүлгийн  “Шинэ Эрин Радио Станц”-ын (ШЭРС) албанд редактораар ажилладаг. Мөн МҮОНР дахь Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Салбар зөвлөлийн даргын албатай.
 
Эрхэлдэг нэвтрүүлгүүд:
-Таван эрдэнэ-
-Малчин-
-Шинэ сарын шинж-
-Сарын хуучийн тэнгэр-
-Газар шороо мөнхийн сэдэв-
-Хөшгөө татсан цонх-

Сүүлд шинэчлэгдсэн 4 минутын өмнө
Жагсаах хэлбэр:
Огноогоор шүүх:

Бидэнтэй нэгдээрэй