Error loading player: No playable sources found
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар эрүүл мэндийн төв, Засаг даргын дэргэдэх эрүүл мэндийн зөвлөл хамтран өнөөдөр сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр тусгай сургуулийн багш, ажилчид, сурагчдийг хамруулан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.
Үзлэгээр цус, шээсний шинжилгээ, дотор, нүд, шүд, хэвлийн эхо, харшил, эмэгтэйчүүд болон нарийн мэргэжлийн оношлогоог хийж, мөн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн сурагчдад амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээ хийгдсэн юм.
Мөн энэ үеэр дүүргийн Халамжийн хэлтэсээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагч болон ар гэрийнхэнд “хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сэргээн засахад гэр бүлийн оролцоо”, “Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үзүүлдэг эмийн жагсаалт” зэрэг сэдвийн хүрээнд сургалт мэдээлэл өглөө.
Ийнхүү энэ удаагийн үйл ажиллагаанд оролцсоноороо тэд эмнэлэгийн тусламж үйлчилгээ болоод нийгмийн халамжийн үйлчилгээ, ХБИ-дэд төрөөс үзүүлж буй үйлчилгээний талаар илүү бодит мэдээлэлтэй боллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа | ||
Үзсэн: 1999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.