Шууд Chart

Монголбанк өнөөдрийн арилжаанд оролцсонгүй

2014-12-04 11:18:38

Өнөөдөр болсон гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас 16.5 сая ам.доллар худалдан авах, 3.0 сая ам.доллар худалдах, мөн 42 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн ч Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй.

Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 120.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүллээ.

Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. 

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлэлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.


Монголбанк өнөөдрийн арилжаанд оролцсонгүй  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй