
Архивчдын өдөр буюу энэ сарын 05-нд Захиргаа хуулийн хэлтсээс уламжлал болгон зохион байгуулдаг “Албан хэрэг хөтлөлт, архивын тухай мэдлэгээ сорьцгооё” тэмцээнийг Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадын дунд зохион байгуулагдах гэж байна.
Албан хаагчдын албан хэрэг хөтлөгдөж буй баримт бичгийн талаарх мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, багаар ажиллах, хамт олны уялдаа холбоог сайжруулах зорилготой тус тэмцээний шүүгчээр Нийслэлийн Архивын газрын мэргэжилтнүүд ажиллах аж.
Уг тэмцээн нь нэгдүгээр байр: 500 мянган төгрөг, өргөмжлөл, хоёрдугаар байр: 300 мянган төгрөг, өргөмжлөл, гуравдугаар байр: 200 мянган төгрөг, өргөмжлөлийн шангалын сантай юм байна.
Төрийн хэргийг албан хэрэг, архивын үндсэн заавар стандартын хэм хэмжээнд нийцүүлэн хөтөлж, үйл ажиллагаандаа орчин үеийн мэдээллийн технологи нэвтрүүлэх талаар идэвхи санаачлага гарган хамтран ажиллаж байгаа, мэргэжил, зорилго нэгт архив албан хэрэг хөтлөлт хариуцсан нийт албан хаагчиддаа Архивчдын өдөр”-ийн халуун мэнд хүргэе.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар
“Албан хэрэг хөтлөлт, архивын тухай мэдлэгээ сорьцгооё” тэмцээн болно | ||
Үзсэн: 1833 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.