Шууд Chart

Дүүргийн 30 өрх бүрэн шаталттай зуухтай боллоо

2014-12-17 12:44:26

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар Элит дунд сургууль, “Хэнч байхгүй юу” ТББ, “Эмпати ертөнц” ТББ-уудтай хамтран дүүргийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 30 өрхөд бүрэн шаталттай, утаагүй зуух олгох үйл ажиллагааг зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Ц.Баттөмөр, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал, хороодын Засаг дарга нар оролцсон бол төрийн бус байгууллагуудыг төлөөлж УБ Элит дунд сургуулийн захирал Мустафа Огус, “Хэн ч байхгүй юу”ТББ-ын тэргүүн Шахинкая, ивээн тэтгэгч Силвер групын төлөөлөгч Б.Энхбаяр нар оролцлоо.

Зуух хүлээн авсан иргэдийн төлөөлөл зохион байгуулагч, ивээн тэтгэгч нарт баярласнаа илэрхийлж, хүйтний эрч чангарч буй энэ үед цагаа олсон, халуун сэтгэлийн дэм байлаа гэдгийг хэлж байлаа.


Дүүргийн 30 өрх бүрэн шаталттай зуухтай боллоо  
Үзсэн: 1702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй