
Сүхбаатар дүүргийн удирдах ажилтнуудын 2015 оны анхны шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын дарга Д.Баасанбат танилцуулж Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаа, Онцгой байдлын хэлтэс өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан талаар мэдээлэл хийлээ.
Дүүргийн нутаг дэвсгэр дээр хулгай, дээрэм, архидан согтуурч танхайрах гэмт хэрэг өссөн буюу нийт бүртгэгдсэн мэдээ мэдээлэл 1101, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 360 буюу 13,9 хувиар өссөн үзүүлэлттэй байв. Шилэн дансны хэрэгжилтийг ханган ажиллах тухай 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн А/566 дугаар Засаг даргын захирамжийг Төсвийн шууд захирагч нарт хүргүүлж дүүргийн www.sbd.ub.gov.mn цахим хуудсанд Шилэн данс цэсийг нэмж мэдээ, мэдээллийг байршуулахад бэлэн болжээ.
Баярын өдрүүдэд албан хаагчид хариуцлагатай эргүүл, жижүүрийн албан үүргийг гүйцэтгэж гарсан зөрчилгүй тайван байсан байна. Шуурхайн эцэст нийслэлээс энэ оныг Ажлын байр нэмэгдүүлсэн, Аюулгүй, Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулсан жил болгож байгаатай холбогдуулан төлөвлөгөө гаргаж ажиллахыг Дүүргийн удирдах ажилтнуудад Засаг даргын орлогч Л.Амарзаяа үүрэг болголоо.
Сүхбаатар дүүргийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав | ||
Үзсэн: 1905 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.