Шууд Chart

Цэргийн тоо бүртгэлдээ идэвхитэй оролцохыг уриалж байна

2015-01-06 09:51:18

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг өнөөдрөөс эхлүүллээ. Бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч нар, гэрээт цэргийн алба хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид оршин сууж буй хороон дээрээ очиж хамрагдах аж.

Бүртгэл цахим мэдээллийн систем дээр суурилан явагдах бөгөөд энэ нь иргэдийн бүртгэл зөрөх, дутах зэрэг ямар нэгэн асуудалгүйгээр явуулах боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн энэ жилээс эхлээд цэргийн бүртгэлээс хожимдсон иргэдэд хариуцлага тооцдог журмыг хэрэгсэхгүйгээр буюу торгуульгүй бүртгэхээр болжээ. Хожимдсон иргэдэд хэдийгээр хариуцлага тооцохгүй ч гэсэн цэргийн бүртгэлдээ идэвхитэй оролцохыг уриалж байна. Бүртгэл энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.

Сүхбаатар дүүргийн Цэргийн штаб


Цэргийн тоо бүртгэлдээ идэвхитэй оролцохыг уриалж байна  
Үзсэн: 1267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй