Шууд Chart

Сурагчид шинэ сургуульдаа хичээллэж эхэллээ

2015-01-26 17:39:07

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах улсын тэргүүний 58 дугаар сургуулийн хичээлийн III байр буюу 620 хүүхдийн суудалтай бага сургууль шинээр нээгдэж, өнөөдрөөс сурагч, хүүхэд багачуудаа хүлээн авч эхэллээ. Тус дүүргийн хүн амын нягтаршил ихтэй 15-17 дугаар хорооны хүүхэд багачуудгэртээгээ ойрхон сургуультай болсонд эцэг, эхчүүд сэтгэл хангалуун байна.

Өмнө нь гурван ээлжээр хичээллэдэг байсан тус сургууль ийнхүү байртай болсноор хоёр ээлжээр хичээллэх таатай орчин бүрдлээ. Хамгийн гол нь нар тусах буюу байгалийн гэрэлтүүлэг ашиглалтыг сайн шийдэж өгсөн нь тус сургуулийн бас нэг онцлог юм.


Сурагчид шинэ сургуульдаа хичээллэж эхэллээ  
Үзсэн: 1693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй