
Нэгдүгээр сарын 27-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Тавантолгойн хоёрдугаар шатны хэлэлцээ эхэллээ”, “Хууль тогтоогчид хүсэл биелүүлэгч биш”, “Нефть хямдарсаар байна” зэргийг онцлосон байна.
“Өдрийн сонин”-ны энэ өдрийн дугаараас “Ирэх жилийн өнгө-2015” үзэсгэлэн худалдааны хамгийн үнэтэй хөөрөг 300 сая төгрөг”, “Д.Загдсүрэн: Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаа”, “Төрийн наадмаас хүчтэй ямар алтан гулдмай гараад ирэв” зэргийг унших боломжтой.
“Монголын үнэн” сониноос “Ялгааг ол”, “Гурван сая дахь иргэн мэндэлсэн байх магадлалтай”, “Халамжийн мөнгө иргэдэд хүлээлт үүсгэж байна” зэрэг мэдээ, материалыг уншаарай.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт “Алдагдал хэмээх амь тариаг залгуулсаар байх уу”, “М.Энхсайхан: Тавантолгойн хөрөнгө оруулалтын 30 хувийг хөрөнгө оруулагч гаргаж, үлдсэнийг нь банкнаас зээлээр авна”, “Нөөцийн махыг хэзээ, хэдэн төгрөгөөр борлуулах нь тодорхойгүй байна” зэргийг онцлосон байна.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Долларын ханш буурна”, “Тээгч эх гурван өрөө байрны үнэтэй”, “Эм дагасан амь” зэрэг материалыг унших боломжтой.
“Зууны мэдээ” сонин өнөөдрийн дугаартаа “Ноён уулыг НҮБ анхааралдаа авч эхэллээ”, “Дэвжээ хотойлгосон Монгол сүмочид” зэрэг материалыг онцложээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.