Шууд Chart

Хөгжлийн замаа сонгох санал асуулга үргэлжилж байна

2015-02-01 08:40:13

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг үүрэн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын мессежээр дамжуулан авч буй юм. Санал асуулга эхний өдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 31-ний 15:00 цагийн байдлаар 1,669,756 хэрэглэгч рүү санал асуулгын мессеж илгээснээс 36,967 санал ирүүлээд байна.

Санал асуулгын мессеж иргэдэд хэсэгчлэн очиж байгаа.  Мессеж очихоос урьдчилж саналаа илгээсэн иргэдийн санал хүчинтэй бөгөөд санал асуулгын мессеж очиход дахин санал өгвөл "Таны илгээсэн саналыг хүлээн авлаа" гэж хариу ирэх боловч эхний өгсөн санал хүчинтэй хэвээр үлдэнэ.  Санал асуулга 2015 оны хоёрдугаар сарын 3-ны 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд http://itpta.gov.mn, http://zasag.mn вэбсайтуудаас санал асуулгын талаарх мэдээллийг авах боломжтой. Санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.


Хөгжлийн замаа сонгох санал асуулга үргэлжилж байна  
Үзсэн: 1081 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй