Шууд Chart

“Цэнгэг агаар-2015” өвлийн спорт өдөрлөг болов

2015-02-02 15:57:01

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллагын албан хаагчдыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, тэдний чөлөөт цагийг цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 2015 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Хандгайт дахь ахмадын амралтанд “Цэнгэг агаар-2015” биеийн тамир спортын өвлийн өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгуулав.

Өдөрлөгт дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтсүүд, хороодын Засаг даргын ажлын албаны албан хаагчид оролцсон юм. “Цэнгэг агаар-2015” өвлийн спорт өдөрлөгт оролцогчдын дунд олс таталт, хөгжилтэй буухиа тэмцээн зохион байгуулж, тэмцээн тус бүрт Цагдаагийн I, II дугаар хэлтсүүд хошуучилж, Хороодын баг, Онцгой байдлын хэлтэс, Статистикийн хэлтсийн хамтарсан баг амжилттай оролцон өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.


“Цэнгэг агаар-2015” өвлийн спорт өдөрлөг болов  
Үзсэн: 1436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй