
Уламжлалт сар шинийн баярыг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран зохион байгуулж буй үзэсгэлэн, худалдаанд зарагдаж буй бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.
Тэмээний ноос, хонины ноосоор хийсэн хоёр хүний гудас 45.000 төгрөг, хөнжил 40.000 төгрөгийн үнэтэй байгаа бол төрөл бүрийн хүүхэд, том хүний эсгий улавчнууд 2000-15.000 төгрөг, үндэсний дээл хэмжээнээсээ шалтгаалж 25.000-60.000 төгрөг, охидын загварын дээл, хөвгүүдэд зориулсан цамцнууд 5000-6000 төгрөг /илүү гарсан материал, торго ашиглан хийсэн тул хямдхан байгаа/, түлхүүрийн оосрууд 1000 төгрөг, хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх, цэвэр модон тоглоом 4500 төгрөг гэх мэт үнэтэй байна.
Үзэсгэлэн худалдаа Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн байранд энэ сарын 18-ныг дуустал өглөө 09:00 цагаас орой 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Та бүхэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин Монголдоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс сар шинийн бэлгээ сонгоорой.
“Монгол бэлэг” үзэсгэлэн худалдаанд урьж байна | ||
Үзсэн: 1750 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.