Шууд Chart

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн айлчлал К.Нагаитай уулзах уулзалтаар эхэлнэ

2015-02-09 15:56:37

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгээр Япон улсад хүрэлцэн очлоо. Тус улсад хийж буй ажлын айлчлал “Номура Шокэн” компанийн Ерөнхийлөгч К.Нагаитай уулзах уулзалтаар эхэлнэ. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны дэд ерөнхийлөгч К.Яжиматай уулзсаны дараа “Эн Эйч Кэй” телевизэд ярилцлага өгөх юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалд “Монгол Улсын Соёлын элч” өргөмжлөлийг гардуулна.


Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн айлчлал К.Нагаитай уулзах уулзалтаар эхэлнэ   
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй