Шууд Chart

Аутизм гэж юу вэ?

2015-02-13 07:37:57

Аутизм гэдгийг тун товчхоноор тодорхойлвол тархины чухал үйл ажиллагаа болох гадаад ертөнцийг таньж, мэдэж, ойлгох хэсгүүд гэмтэлтэй болохыг хэлнэ. Бидний тархи өдөр бүр харсан, сонссон, үнэрлэсэн, амталсан, хүрсэн гээд мэдрэхүйн эрхтнүүдээр дамжуулан авсан бүх мэдээллээ боловсруулж байдаг. Харин бидний уураг тархи хэвийнээр эргэн тойронд болж буй зүйлсийг ойлгож, таньж мэдэж чадахаа боливол бид бүхэн сургуульд сурах, унших, харилцах, ярилцах, амжилт үзүүлэх гээд өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоход бэрхшээл учирна.

Аутизмтай хүүхдүүд, бусдаас арай өөр байдлаар ертөнцийг хүртдэг. Тэдний хувьд бусадтай харилцаж, өөрийн үзэл бодлоо үгээр илэрхийлэх нь маш том бэрхшээл байдаг ба тусгай тусламжтайгаар л бусадтай харилцдаг. Түүнчлэн аутизмтай хүүхдүүд болж буй үйл явдалд бусдаас арай өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг. Бидний чихэнд энгийн сонсогдох дуу чимээ тэдэнд маш чийртэй, чанга сонсогддогоос болж чихээ гараараа таглана. Зарим тохиолдолд бас түүнд зүгээр л хүрэхэд эвгүй санагдаж жийрхдэг. Мөн найзууд, харилцагчидтайгаа тогтоодог энгийн хялбар харилцааг үүсгэх нь ч аутизмтай хүүхдүүдэд хэцүү байдаг. Жишээлбэл хэн нэгэн инээмсэглэж байвал бид түүнийг эелдэг эсвэл жаргалтай байна гэж хүртдэг бол тэдэнд аз жаргалтай, эерэг харилцаатай хүнтэй нүүр тулах үед тун таагүй байдалд ордог.

Түүнчлэн аутизмын нэг онцлог бол өөрийн үзэл бодлоо үгээр илэрхийлэхэд учрах саад байдаг. Төсөөлвөл бид хэн нэгнийг ойлгох гэдэг ч хэрэв үг, өгүүлбэр тодорхой биш бол ойлгож чаддагүйтэй адил. Үүнтэй адил тэд өөрсдийгөө илэрхийлэхдээ тохирсон зөв үг, өгүүлбэр сонгох тал дээр тун их бэрхшээлтэй тулгардаг. Яг ямар үг яриа хэрэглэх, хэрхэн, яаж өөрийгөө илэрхийлэх тал дээр томоохон саадтай учирна. Мөн аутизмтай хүүхэд нэг үгээ дахин дахин давтах, гэнэт огцом уурлах /удаанаар уйлах/, нэгхэн эсвэл нэг хэсэгхэн тоглоомоор л тоглох түүнчлэн ихэнх аутизмтай хүүхдүүд юмсын байршлийг өөрчлөхөд тун ихээр дургүйцэх хандлагатай байдаг. Тэд өөрийн тоглоом, эд зүйлсийг нэг л газар тавьж, байршуулдаг ба байгаа зүйлсийг байснаар нь л байлгахгүй бол айхтар уурлаж, уйлдаг байна.

Аутизм зарим үед хүүхдийн сэтгэхүй, хэл ярианд хүчтэй нөлөөлж харин заримд нь арай сул нөлөөлөх зэрэг хүүхдийн сэтгэц, оюун ухааны байдлаас хамааран өөр байдаг. Аутизмтай хүүхдүүд бол хорвоо ертөнцийг биднээс арай өөрөөр хүртдэг хүүхдүүд. Тэдний хувьд шинэ зүйл, өөрчлөлттэй тулгарах нь хэцүү байдаг. Харин эргэн тойрныхон нь тэднийг өөрчлөх гээд байдаг нь улам хүнд байдал үүсгэдэг. Тэднийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн том чухал асуудал юм. Энэ бол сэтгэцийн эмгэг биш хөгжлийн эмгэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Сэтгэл зүйч Г.Энхжаргалан


Аутизм гэж юу вэ?  
Үзсэн: 27468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ӨЛЗИЙТОГТОХ [127.0.0.xxx] 2019-05-06 18:15
АУТИЗМ МЭДЭЭЛЭЛ АВАХ ГЭСИЙ
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2015-02-25 08:57
Autizm bol helj irdeggui, sahltgaan ni togtoogddoggui turulhiin uvchin. Harin boo gedeg chini zalitai, ongiroo, argaa barsan hunii sanaatai, shunahai uildel
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-02-13 14:56
БАРУУНД ИЙМ ТӨРЛИЙН ӨВЧТЭЙ ХҮМҮҮС ИХ БАЙДАГ ШҮҮ.МАНАЙД Ч ХАРЬЦАНГУЙ ИХ БАЙГАА ДААНЧ ХҮМҮҮС АНЗААРЧ МЭДДЭГҮЙ.СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТ БИШ ХӨГЖЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ГЭДГИЙГ МАНАЙД МЭРГЭЖЛИЙЙН ХҮНТЭЙ БАЙЖ САЙН ОЙЛГУУЛАХ БОЛНО.САЯХАН ТВ-ЭЭР СЭТГЭЦИЙН ДОКТОР ЭРДЭНЭБАЯР ГУАЙ МАШ САЙХАН ЗҮЙЛ ЯРЬСАН ШҮҮ.МАНАЙ ЭМЧ НАРТ СУРГАЛТ САЙН ХИЙХГҮЙ БОЛ ӨВЧТӨНӨӨ ЯЛГАЖ САЙН МЭДЭХГҮЙ БАЙНА.ДАХИН ИЙМЭРХҮҮ НИЙГМИЙН ТАЛААС ЯРИЛЦАХ СЭДЭВ ЯРИХГҮЙ ЗӨВХӨН. УУЛ УУРХАЙ ЯРИХ БИШ ШҮҮ.
182.160.40.xxx [182.160.40.xxx] 2015-02-13 11:55
buu boloh anhnii shinj hahaha
Зочин [112.72.14.xxx] 2018-04-09 09:12
Тэнэг пизда вэ чи чинь
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-02-13 10:37
Путинийг аутизмтай гэж тодорхойлоод байгаа барууны шинжээчид

Бидэнтэй нэгдээрэй