Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.02.15/

2015-02-15 07:27:16

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 15. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 26. Адъяа гараг. Суулга одтой, 3 хөх мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 52 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Сэтгэл санааны хямралтай өдөр. Өнөөдөр хөнгөн маягийн сэтгэл санааны сэтгэлийн хямрап гарч магадгүй. Найзуудын дунд харилцан гомдол ба үл таалагдах байдал гарч магадгүй. Эмэгтэй хонинууд өөртөө ганцаардлыг мэдэрч болно. Энэ байдлыг хүн болгон мэдэрнэ. Зүрх сэтгэлдээ хэт ойр цаг зуурын таагүй байдлыг хүлээж авсны хэрэггүй. Амьдралын үйл явдлыг хамгийн төвд байгаагаар дахиж мэдрэхэд танд хангалттай амьдралын эрч хүч ба зүтгэл байгаа.


Үхэр (4/20-5/20)

Хувийн амьдралаа дээшлүүлэх бүхий л боломжийг ашигла. Хүндтэй хүнтэй харьцахдаа хүлээцтэй, тэвчээртэй байх нь гарч болох хүндрэлээс зайлсхийх цорын ганц арга байх болно. Амралтын өдрийг гэр бүлийн орчинд тайван өнгөрүүл. Цэвэр агаарт амрах нь эрч хүчийг нэмэгдүүлнэ. Эрүүл мэндтэй холбогдолтой асуудал, ялангуяа мэдрэлийн саатал гарч болзошгүй. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй бай, халдварт өвчнөөс сэрэмжлэгтүн.


Хамтатгах (5/21-6/21)

Энэ өдөр буруугаа хүлээх, өршөөл гуйх, өршөөл үзүүлэх, нигүүлсэнгүй сэтгэл гаргахад зохимжтой. Эвлэрэх боломжгүй болтол эсэргүүцэхээс зайлсхий, зөв шийдэлийг хай, бүх зүйл байрандаа очно. Өдрийн хоёрдугаар хагаст муу мэдээ сонсох эсвэл өдрийн сайхан байдлыг эвдэх таагүй байдалд орж болзошгүй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Энэ өдөр нь амьдралын баяр баясгалан, хайр сэтгэл, эв нэгдлийн билэг тэмдгийн өдөр. Та маргаашдаа итгэл дүүрэн байж болно. Та бүхэлдээ сэтгэл санааны сэргээх байдалд автан ертөнц нь өнгөт томруулдаг дуран мэт санагдана.Энэ өдөр олон сэтгэл сэргээх зүйлс, зугаа цэнгэл, таатай мэдээгээр дүүрэн байх болно. Хорон санаатай шунал бүхий атаархагчдын хорон муу үйлдэл танд аюул учруулахгүй.


Арслан (7/23-8/22)   

Хоёрдмол өдөр. Өнөөдөр өөрөө бодож сэтгэсэн ба зөвхөн дараа нь үйл явдлынхаа төлөвлөгөөг биелүүлсэн хүнд амжилт дагалдана. Магадгүй хэн нэгэнтэй сэтгэгдлээ хуваалцах өөрийн асуудлаа зөвлөх, амралтаа төлөвлөх хэрэг хүсэл гарч магадгүй. Бусдын бодол саналын нөлөөнд битгий авт. Та зөв замд зогсож байна. Орой нь зочид эсвэл төрөл садан айлчилна.


Охин (8/23-9/22)   

Өөрийгөө сэргээж, муу зуршил, хорт дадлуудаас цэвэрлэгдэх өдрүүд. Тамхи татдаг хүмүүсийн хувьд энэ хорт зуршлаа хаях боломжтой байна. Өнөөдөр өвчинтэйгөө тэмцэхдээ эмнээс холхон байж, өөрийн биеийн нөөц хүч, уламжлалт эмнэлгийг ашигла.


Жинлүүр (9/23-10/22)   

Урлагийн хүрээнийхэнд тааламжтай өдөр. Янаг амрагийн харилцаанд зөрчилт нөхцөл байдал үүсч, сэтгэл дундуур явах бололтой. Улмаар зам замаа хөөж ч магадгүй. Гэхдээ хайр сэтгэлийн шинэ харилцаа бас л бөөн асуудал, урам хугарлаас өөр юу ч авчрахгүй. Гэрийн засварын ажилтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх болон бодсон санасанаа хэрэгжүүлэх боломж гарна. Дурын худалдан авалт амжилттай байна.


Хилэнц (10/23-11/21)   

Бүтээлч байдалд таатай өдөр. Дурын ажилд бүтээлч хандах нь өдөр тутмын хэвшилд мөн сэтгэл санааг тавгүйтэхээс хамгаална. Хэрэв энэ долоо хоногийн турш тэнэг байдлуудаас өөрийгөө хол байлгасан бол өнөөдөр таашаал авч мөн хүч чадалдаа итгэлтэй байх болно. Ихэнх хүмүүс хүүхдийнхээ амжилтаар бахархах болно.


Нум (11/22-12/21)   

Аялал зугаалгаар явах, цэвэр агаарт гарах нь таатай өдөр. Зарим нэг хүмүүс санхүүгийн гачигдал руу өөрийгөө татах тул худалдан авалтаас татгалз. Тиймээс өөрийн боломж бололцоогоо сайн анхаараарай. Шинэ ажил тань идэвх, чармайлт, танилын өргөн хүрээ ажлын холбоо үүсгэхийг шаардана. Түүнээс гадна гэртээ илүү цаг гаргахыг гэр бүлийнхэн тань хүсэх болно. Тэдний хүсэлтийг биелүүлээрэй. Уур бухимдал таны хамгийн том дайсан байна.


Матар (12/22-1/19)   

Амралтын өдрийг зөвхөн өөртөө зориул. Хүүхдүүдтэйгээ хамт бассейн, агаарт гарч өдрийг зугаатай өнгөрөө. Хэрэв та ямар нэгэн таагүй асуудал болон анхаарал халамжаас холдож чадвал эрч хүчийг мэдрэх болно. Энэ өдөр романтик үйл явдлаар дүүрэн байна. Таныг эзэмдэж буй тэр л мэдрэмжийг хүлээн авахад зориул гэхдээ үүргээ бүү умартаарай.


Хумх (1/20-2/18)   

Шүүмжлэлтэй өдөр, Таны бухимдал болон хэт мэдрэмтгий эмзэг байдал дээд цэгтээ хүрнэ. Ихэнх хүмүүс янз бүрийн туршилтанд орно. Сэтгэл хөдлөл болон таны эсрэг хандах хүрээний хүмүүстэй учир зүйгээ олж сурна. Ойр дотны хүмүүстэйгээ үл ойлголцолд орохоос болгоомжил. Үрэвсэлд өвчин тусахгүйн тулд бүх арга хэмжээ ав. Сэтгэлээр унах тул гэртээ байгаарай.


Загас (2/19-3/20)

Өнөөдөр арга хэмжээнд, олон нийтийн төсөлд оролцох, худалдааны ажлаас хол байхыг зөвлөж байна. Учир нь таны санхүүгийн асуудал тогтворгүй байгаа, санхүүгийн алдагдал орох магадлал өндөр байна. Мөн дэмий зүйлд мөнгө бүү үрээрэй. Албан тушаал нэг шатаар буурах эсвэл нэр хүндэд тань дайралт хийнэ. Тиймээс анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна



 


Өнөөдрийн зурхай /2015.02.15/  
Үзсэн: 770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй