УИХ-ын гишүүн Г.Уянга хэмээх бүсгүйг шударга үгтэй, хатуу тууштай бодолтой улстөрч эмэгтэй гэдгээр нь хэн бүхэн мэднэ. Тэгвэл түүнийг чамгүй сайн дуучин байхаар авьяаслаг нэгэн болохыг тэр бүр мэдэхгүй биз.
Өнөөдөр тохиож буй Гэгээн хайрын өдрөөр Г.Уянга гишүүн дурлалт хосуудад нэгэн бэлэг барьж, өөрийн facebook хуудаснаа МУГЖ Т.Ариунаагийн “Жаргаж үзээгүй зул дурлал минь” дуугаар мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр “Дурлалт хосууддаа баярын мэнд хүргэж бяцхаан бэлэг барья. Үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрөх залуу насандаа дурлаж хайрлаж, шаналж, нойр хугаслаж, догдолж явна гэдэг хамгийн сайхан аз жаргал билээ. Хэдийгээр харийн, бидний тэмдэглэдэг уламжлалт баяр биш ч гэлээ хайрын баяр тэмдэглэхэд буруутах зүйл үгүй. Хосуудын дурлал үнэнч байж, сайхан монгол гэр бүлүүд улам өнөржиж батжихын ерөөл өргөж залуустаа гэгээн хайрын баяр-Валентины өдрийн мэнд хүргэе! Уянгаагаас” хэмээн бичжээ.
Бусдыг дууриаж дуулах гэж оролдолгүй, өөрийн өнгө аясаар, тун ч аятайхан дуулсан түүний дууны бичлэгийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга МУГЖ Т.Ариунааг "ажилгүй" болгох нь... | ||
Үзсэн: 3585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.