Шууд Chart

Хүннүгийн үеийн сууринд судалгаа хийх ажлын хэсэг байгууллаа

2015-02-26 06:54:30

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, Гацууртын алтны ордыг ашигласнаар Төв аймгийн Борнуур сум дахь Хүннүгийн үеийн Бороогийн сууринд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж, мэргэжлийн дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэг нь сүүлийн үед олон нийтийн дунд үүсээд буй таамаг, мэдээллүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт өгөх зорилготой юм.

Ажлын хэсгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга ахалж, Шинжлэх ухааны академи, Түүх, археологийн хүрээлэн, Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам, БСШУЯ зэрэг холбогдох мэргэжилтнүүд хамтран ажиллана.

Ерөнхий сайд Гацууртын алтны ордыг ашигласнаар түүх, соёлын үл хөдлөх дурсгалд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж, санал дүгнэлтээ энэ оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсгийн даргад үүрэг болголоо.


Хүннүгийн үеийн сууринд судалгаа хийх ажлын хэсэг байгууллаа   
Үзсэн: 1579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-02-26 09:53
энэ ямархан богино хугацааны захиалгат тулган хүлээлгэлт вэ.ийм хариуцлагатай ажилд 5-10 жилийн хугацаа ормоор юм.сайханбилэгээ чи монгол хүн мөн үү?

Бидэнтэй нэгдээрэй