
Казах бүсгүйтэй гэр бүл болсон Палестин залуу 25 настай Мохаммед Альбахиш сүүлийн таван сарыг Алма-Аты хотын нисэх буудлын дамжин өнгөрөх бүсэд өнгөрөөжээ. Учир нь тэрбээр эхнэр Казахстаны харьяат Олеся Гришенкотой энэ сарын 15-нд шилжих шөнө Румын руу нисчээ. Буцаж ирэх үед нь түүний визний хугацаа дууссанаас Казахстаны хилээр нэвтрэн орох боломжгүй болж, улмаар өнгөрсөн гуравдугаар сараас хойш тэрбээр нисэх буудлын дамжин өнгөрөх бүсийн жижигхэн өрөөнд амьдарч, нисэх компанийн ажилтнууд түүнд хоол унд дөхүүлэн өгч, НҮБ-ын ажилтнууд болон нутгийн ард иргэдийн тусламжтайгаар өнгөрөөжээ. Тэрбээр өөрийн гэргийтэйгээ гэрлэх бичиг баримтаа бэлтгэхээр Алма-Атыд өнгөрсөн намар нисч ирсэн гэнэ. Тэд Арабын Нэгдсэн Эмирт Улсад Гришенког амарч явахад нь анх танилцсан байна. Мохаммед нэг сарын хугацаатай жуулчны визээр Казахстанд ирсэн байжээ. Тэгээд визийнх нь хугацаа дуусмагц Дубай руу буцаж очоод дахин виз авахаар Казахстан руу нисдэг байж. Эцэстээ зургадугаар сарын эхээр Альбахиш “дүрвэгч” гэсэн статусыг Казахстанаас авахыг хүссэн хэдий ч “дайн дажин болоогүй улсаас ирсэн” учраас татгалзсан хариу авсан байна. Эцэст нь Казахстаны хил хамгаалалтын алба палестин залуугийн хэргийг Цагаачлалын алба болон ГХЯ шийдэх болно гэж амласан байна.
Палестин залуу нисэх буудалд 5 сар амьдарчээ | ||
Үзсэн: 1765 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.