Шууд Chart

Морин уралдааны тухай шинэ хуулийн төсөл боловсруулжээ

2015-03-06 16:42:43

Өвлийн морин уралдаанд 16-аас доош насны хүүхэд морь унаж, уралдахыг хориглосон хуулийн төсөл боловсруулжээ. 

УИХ дахь эмэгтэй гишүүд хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ ч үүднээс 2013 онд холбогдох байгууллагуудын төлөөлөл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.

Хамгаалалтын  хувцас, ослын даатгалд хамруулах зэрэг ахиц гарсан ч санамж бичгийн зарим зүйл заалт өнөөдөр хэрэгжихгүй байгааг тэд хэлж байна. Хурдан морь унаач хүүхдийн хамгааллын талаар боловсруулсан хуулийн төслөө УИХ-д өргөн барихад бэлэн болсон энэ талаар эмэгтэй гишүүд ярьж байна.  


Морин уралдааны тухай шинэ хуулийн төсөл боловсруулжээ  
Үзсэн: 1303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-03-06 21:12
үндэсний уламжлалт морин уралдааныг устгах бодлого

Бидэнтэй нэгдээрэй