
Сүхбаатар дүүргийн нийт арван Ерөнхий боловсролын сургуулийн хоёр захирал, сургалтын менежер, багш, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн нараас бүрдсэн баг 2015 оны нэгдүгээр сарын 19–23, нэгдүгээр сарын 26–30-ны өдрүүдэд Япон улсын Токио, Мечта хотуудад боловсролын чиглэлээр туршлага судлаад ирлээ.
Энэхүү туршлага судлах зорилго нь 2015-2016 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд суурь, бүрэн дунд боловсролын шатанд боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, сургалтыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах дэвшилтэт арга зүйгээс суралцах чухал үүрэг хариуцлага байсан.
Дээрх хоёр баг Япон улсын Боловсролын Яамны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Тамура Манабу, Мeisei Их сургуулийн доктор, Ami Yasuo профессор багш нарын лекц, сургалтад хамрагдахаас гадна, Токио, Мечта хотын 2 бага сургуулийн үйл ажиллагаатай танилцан байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны хичээлүүдэд биечлэн ажиглалт хийж, сургуулийн удирдлага, хичээл зохион байгуулсан багш нартай ярилцлага хийлээ.
Иймд өндөр хөгжилтэй улс орон болох Япон улсын бага боловсролын шинэчлэл, сургуулийн менежмент, сургалтын орчин, сургалтын дэвшилтэт арга зүй, технологитой танилцах, мэргэжил боловсролоо дээшлүүлэх боломж олгож, санхүүгийн болон арга зүйн туслалцаа дэмждэг үзүүлсэн БСШУ-ны сайд Л.Гантөмөр, хэрэгжилтийн баг, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн болон Япон талаас хариуцаж ажилласан “Ма” багш нартаа талархлаа илэрхийлсэн юм.
Туршлага судалж ирсээр өнгөрч буй сарын хугацаанд багийн гишүүн бүр сургууль сургууль дээрээ “Танилцуулах сургалт” зохион байгуулж, багш нартайгаа хэлэлцүүлэг хийсэн. Боловсролын хэлтсийн зүгээс тусгай удирдамжийн дагуу багийн нийт бүрэлдэхүүнийг чиглүүлэн хамтдаа төрийн өмчийн сургуулиудын сургалтын менежер, заах арга зүйн нэгдлийн ахлагч нар, сургуулийн захирлуудад нийтдээ 2 удаа сургалт зохион байгуулаад байна. Удирдамжийн хавсралт сургалтын хуваарийн дагуу явагдах бөгөөд сонирхож буй төрийн бус өмчийн сургуулийн удирдлага, багш нарын хамт олонтой үзсэн харснаа хуваалцан хамтарч ажиллаж байна. Багийн багш нар туршилтын ажил эхэлүүлсний дотор 58-р сургуулийн багш С.Цэнгэл “Дамбын рашаан” сэдэвт амьдрах чадварт сургах үйл ажиллагааг даасан 6-р ангидаа амжилттай зохион байгуулжээ.
Энэ мэтээр багийн гишүүд өөр өөрийн сургууль, даасан анги, зааж буй хичээлдээ хэвшүүлж болох санаа, нэвтрүүлж болох туршлагыг хэрэгжүүлж эхэлсэнд баяртай байна.
Туршлага багадахгүй, санаа илүүдэхгүй... | ||
Үзсэн: 1151 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.