Шууд Chart

Хугацаат цэргийн залуусаа эргэв

2015-03-12 08:54:13

Удахгүй болох Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас олон үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байна. Өнөөдөр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа болон холбогдох мэргэжилтнүүд 2014 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт мордсон залуусаа эргэж очлоо.

Энэ удаа Монгол Улсын Батлан хамгаалахын их сургуулийн Харуулын рот, /029/ Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хааж буй залуустайгаа уулзаж, санал сэтгэгдлийг сонсов. Тэд бүгд цэргийн албандаа сэтгэл дүүрэн, өөрсдийн хүсэлтээр цэрэгт татагдсан тухайгаа илэрхийлж байлаа. Тухайлбал: Дүүргийн иргэн Т.Билгүүн сүүлийн 7 жил Герман Улсад амьдарч байгаад цэргийн албаа хаахаар ирсэн байлаа.

Мөн алба хаагч залуус маань зөвхөн гэр бүл, аав ээж, найз нөхөд нь эргэлтээр ирдэг байсан бол нутгийн захиргааны байгууллагаас ирж уулзаж байгаад талархсанаа илэрхийлсэн юм. Дүүргийн Засаг дарга Д.Бадарсан дүүргийнхээ залуустай уулзах ажлыг зохион байгуулахад тусалж, хүлээн авч байгаа дээрх ангийн удирдлага нийт бие бүрэлдэхүүнд удахгүй болон Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын мэндийг хүргээд, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөв.


Хугацаат цэргийн залуусаа эргэв  
Үзсэн: 1073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй