Шууд Chart

“Засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт” хэлэлцүүлэг боллоо

2015-03-13 07:38:12

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран 2015 оны гуравдугаар сарын 11-ний өдөр аймгуудын Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн дарга, мэргэжилтнүүдэд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Засгийн газрын хяналт, шинжилгээ үнэлгээний эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгох үүднээс олон сургалтуудыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн сургалт, хэлэлцүүлэг Улаанбаатар хотод болж өнгөрлөө.

Үр дүнд суурилсан хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгосноор хяналт-шалгалт, үнэлгээний үр дүнг Төрийн бодлогод тусгах, эргэх холбоо үүсэх, хяналт, хариуцлагын асуудал дээшлэх ихээхэн ач холбогдолтой юм. Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн гол зорилго нь засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдийг шинэчлэх, боловсруулах асуудлаар санал, мэдээлэл солилцох байлаа.


“Засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт” хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй