Шууд Chart

Ахмадууд эрүүл мэндийн сайн дурын сургагч багш болно

2015-03-17 15:03:24

Сүхбаатар дүүргийн Ахмадын хороо Геронтологийн үндэсний төв хамтран “Настанд туслах сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалтыг Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Сургалт 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Геронтологийн үндэсний төв нь ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүн амын эрүүл зан үйл, эрүүл насжилтыг дэмжих сургалт, сурталчилгааг өргөжүүлэх, настанд туслах сайн дурын идэвхтний мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, тэднийг сурч боловсрох боломжоор хангах зорилготой үйл ажиллагаа явуулж байна.

Энэхүү сургалтаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг настанд туслах сайн дурын идэвхтэн бэлтгэх юм. Сургалтанд нийслэлийн дүүргүүдийн ахмадууд хамрагдаж байна. Сургалтанд хамрагдсанаар ахмадууд маань эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадвартай сайн дурын идэвхтэн болж, настан хүн амын эрүүл аж төрөх хандлага дээшлэх юм.


Ахмадууд эрүүл мэндийн сайн дурын сургагч багш болно  
Үзсэн: 1446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй