
Монголын Хүүхдийн Спортын V их наадмын хүрээнд уралдаан тэмцээнүүд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд спортын 16 төрлөөр дөрвөн үе шаттайгаар явагдаж байна. Өнөөдрийн байдлаар дүүргийн аварга шалгаруулах зуун буудалт даам, бүжгийн спорт, гандбол, чөлөөт бөх, жүдо бөх, волейболын гэсэн зургаан спортын төрлөөр явагдаж, дүүргийн 25 сургуулийн 952 сурагч хамрагдаад байгаа юм.
Сүхбаатар дүүргийн өсвөрийн баг тамирчдаас Хүүхдийн спортын V их наадамд оролцох эрх олгох тэшүүр, бокс, хүндийн өргөлтийн УАШТ, жүдо бөх, волейболын НАШТ-д оролцож, нийт 35 эрх авлаа.
СӨББ-н Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн бямба гарагт зохион байгуулагдаж нийт 10 цэцэрлэгийн 300 хүүхэд оролцож ур чадвараа сорьсноос:
I-р байрт Т.Баасансүрэн багштай 68-р цэцэрлэг
II-р байрт Г.Мэгзэр багштай 135-р цэцэрлэг
III-р байрт Б.Энхзул багштай 51-р цэцэрлэг орж тус тус Өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.
Мөн хонхот бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж нийт найман багийн 40 гаруй өсвөрийн тамирчин өрсөлдсөн байна.
Хүүхдийн Спортын их наадам амжилттай үргэлжилсээр байна | ||
Үзсэн: 2003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.