
БНХАУ-ын Шанхай хотноо уран гулгалтын насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын богино үзүүлбэрийн аваргын 24 чөлөөт үзүүлбэрийн төрөлд ОХУ-ын Елизавета Туктамшева 77.62 оноогоор тэргүүллээ.
Уг төрлийн дэд байрт Елена Радионова 69.51 оноогоор шалгарч, Японы Сатоко Мияхара 67.02 оноогоор удааллаа. Мөн Японы Канако Мураками, Рика Хонго нар эхний тавд багтсан байна. Харин 2014 Сочигийн наадмаас багаараа хүрэл, ганцаарчилсан ангилалд IV байр эзэлж байсан АНУ-ын Грейси Голд 60.73 оноогоор VIII байрт оров.
Энэ төрөлд түрүүлсэн ОХУ-ын Елизавета Туктамшева 2012 оны Залуучуудын өвлийн олимпийн аварга болж байсан юм.
Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр болох бөгөөд нийт 30 тамирчин оролцохоос 24 нь чөлөөт үзүүлбэрт оролцох эрхийг авах аж.
Е.Туктамшева ганцаарчилсан богино үзүүлбэрт түрүүллээ | ||
Үзсэн: 1389 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.