Шууд Chart

“Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарын хөгжил” сэдвээр хэлэлцэж байна

2015-03-27 14:02:36

Манай улс хүнсний түүхий эдээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, мөн экспортлох нөөцтэйг салбарын сайд онцоллоо. Яг одоо “Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарын хөгжил” сэдэвт хурал Хүнс хөдөө аж ахуйн яаманд болж байна.

Монголд боловсруулж, үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад ямар стандарттай байх, мөн хүнсний үйлдвэрүүдийн хүчин чадал, бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлд тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаа юм. Манай улсад хүнсний түүхий эд элбэг. "Тухайлбал мах сүү, улаанбуудайн үйлдвэрлэлээрээ дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Цаашлаад олон улсын стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах түүхий эдийн нөөцтэй. Энэ чиглэлд хүнсний үйлдвэрүүд ажиллах хэрэгтэй нөгөө талаасаа төрийн бодлого ч үүнд чиглэнэ" гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хэллээ.

“Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарын хөгжил” сэдэвт өнөөдрийн хуралд хүнсний чиглэлийн томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөл болон эрдэм шинжилгээний байгууллагын судлаач мэргэжилтнүүд оролцож байна.  


“Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарын хөгжил” сэдвээр хэлэлцэж байна  
Үзсэн: 1017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй