
Спортын салбарын удирдах ажилтнууд хэтийн зорилгоо төлөвлөхөөр өнөөдөр хэлэлцэж байна. Тухайлбал, ЭМС-ын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв өнгөрсөн жилүүдэд тамирчдын амжилтыг ахиулах биеийн тамир спортыг түгээн дэлгэрүүлэх чиглэлд анхаарсан. Харин ирэх онуудад орон нутагт чиглэсэн бодлого баримтална гэдгийг тус төвийн дарга П.Бат-Эрдэнэ хэлж байна.
Биеийн тамир спортын хөгжлийн төв нь Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилтанд дэмжлэг үзүүлж, спортын эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлыг өргөн цар хүрээнд хийдэг цорын ганц байгууллага юм.
Спортын салбарын удирдах ажилтнууд хэтийн зорилгоо төлөвлөхөөр өнөөдөр хэлэлцэж байна | ||
Үзсэн: 1322 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.