
Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, гишүүн орнууд “Тариан талбай, малын бэлчээрээс зоогийн ширээ хүртэл хүнсний аюулгүй байдлыг хангая” гэсэн уриан дор тэмдэглэж байгаа юм. Манай улсад нийтийг хамарсан хоолны хордлого сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлтэй байгааг салбарын яамнаас мэдээлж байсан.
Тиймээс хүнсний аюулгүй байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Тэгвэл манайд мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа ямар түвшинд байгааг Эрүүл мэнд, спортын яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтэсийн дарга П.Оюунцэцэгээс тодрууллаа. Хүнсний аюулгүй байдалд хадгалалт, тээвэрлэлт, сав баглаа боодол чухал гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөө орой МҮОНР-гийн "Тусгал" хөтөлбөрөөс сонсоорой.
Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна | ||
Үзсэн: 1220 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.