Шууд Chart

Аваргын цувралын эхний хожлыг “Этүгэн SBL хасын хүлгүүд” авлаа

2015-04-09 16:46:56

Анх удаагаа зохиогдож байгаа сагсан бөмбөгийн эмэгтэй дээд лиг болох Эмэгтэйчүүдийн Үндэсний Супер Лигийн аваргын төлөө цуврал өчигдөр эхэллээ.

Аваргын төлөө, өнгөрсөн жилийн “Спрайт Супер Лиг”-ийн аварга “Баянгол Фалконс” болон хоёр легионер тамирчинг эгнээндээ нэгтсэн “Этүгэн СБЛ Хасын Хүлэгүүд” багууд шалгаран үлдээд байгаа.

Эхний жилдээ зохиогдсон “Эмэгтэй Үндэсний Супер Лиг”-ийн тэмцээнд нийт таван баг оролцож, гурван тойрог тоглосны эцэст плэй-оффын тоглолтууд эхэлсэн. Улмаар улирлыг амжилтаараа тэргүүлсэн “Баянгол Фалконс” баг, “Дорноговь Таван Дохио” багийг буулган авч, харин хоёрдугаар байраар гарсан. “Этүгэн Хүлэгүүд” баг, “МУИС Ирвэсүүд” багийг хожсоноор аваргын төлөө шалгарсан юм. Энэхүү хоёр баг нь хоёул монголдоо анхны гэх тодотголтой сагсан бөмбөгийн эмэгтэй легионер тамирчдаар хүчээ зузаатгаж, лигийг улам өрсөлдөөнтэй болгож байгаа билээ.

Өчигдөр болсон аваргын төлөө цувралын эхний тоглолтонд 69:57 харьцаатай “Этүгэн СБЛ Хасын Хүлэгүүд” баг өрсөлдөгчөө хожлоо. Тэднээс Коуртни Данн 26 оноо, 16 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн бол Б.Ундрах 20 оноо, багийн ахлагч Булбул 11 оноо 10 самбар авсан байна. “Хүлэгүүд”-ийн хийж байсан нягт хурдтай хамгаалалт нь сайн болж байснаар, тэдэнд маш том давуу талыг үүсгэж байлаа. Харин “Баянгол Фалконс” багаас Д.Ганзул 28 оноо, зургаан оновчтой дамжуулалт, Dee Dee Williams 13 оноо, 12 самбар авчээ. Тэднээс багийн гол тоглогчдын нэг Мөнхсувд нь бэртлийн улмаас энэ цувралд оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Түрүүлж гурав хожсон баг нь “Эмэгтэй Үндэсний Супер Лиг”-ийн эхний улирлын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэнэ.


Аваргын цувралын эхний хожлыг “Этүгэн SBL хасын хүлгүүд” авлаа  
Үзсэн: 1420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй