
Булган аймгийн Засаг даргын "Шинэ Булган" үйл ажиллагааны дэд хөтөлбөр "Шатар" хөтөлбөрийн хүрээнд Булган сумын 1-р цэцэрлэгээс санаачлан сумын Засаг даргын санхүүжилт дэмжлэгтэйгээр "Шатрын аварга-2015" тэмцээнийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд дөрвөн цэцэрлэгийн 14 шатарчин өрсөлдөв. Тэргүүн байрыг 1-р цэцэрлэгийн сахиул Л.Батжаргал, дэд байрыг 6-р цэцэрлэгийн сахиул Батнасан, 3-р байрыг 7-р цэцэрлэгийн туслах багш Дулмаа нар эзэлсэн юм.
Энэхүү тэмцээнийг Булган сумын Засаг дарга Ө.Хүрэлбаатар хоёр дахь жилдээ ивээн тэтгэн хамтран зохион байгууллаа.
Булган сум шатрын аваргуудаа тодрууллаа | ||
Үзсэн: 1058 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.