Шууд Chart

Монголын баг тамирчиддаа амжилт хүсье!

2015-04-16 11:53:18

Азийн Волейболын холбооны ивээл доор Зүүн Азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн тавдугаар сарын 10-15-нд Улаанбаатар хотноо "Буянт-Ухаа" спортын ордонд болох гэж байна.

Тэмцээний зохион байгуулагчаар Монголын Волейболын Холбоо, Ерөнхий ивээн тэтгэгчээр Витафит групп,  Дэмжигч байгууллагаар Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл мэнд, Спортын Яам тус тус ажиллаж байна. Тэмцээнд БНХАУ, БНСУ, БНАСАУ, Макао, Монгол, Хонгконг, Тайвань, Япон улсуудын баг тамрчид оролцох ажээ.

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрэгтэй баг тамирчиддаа Тэнүүн-Огоо Спорт Клубын хамт олон, спортод хайртай нийт монголчуудаа төлөөлөн амжилт хүсч,  тавдугаар сарын 10-15-нд "Буянт-Ухаа" спортын ордонд хүрэлцэн ирж баг тамирчдаа дэмжихийг уриаллаа.

Д.Болор


Монголын баг тамирчиддаа амжилт хүсье!  
Үзсэн: 2644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй