Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

"Спрайт супер лиг"-ийн бүх оддын тоглолт болно

2015-04-16 13:21:23
Error loading player: No playable sources found

Сагсан бөмбөгийн “TLG-13” ТББ, “MCS Coca Cola” хамтран зохион байгуулдаг “Спрайт супер лиг”-ийн 2014-2015 оны улирлын тоглолт гурван сарын турш үргэлжилж өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн байна. Тэгвэл сонирхогчдын сагсан бөмбөгийн шилдгийн шилдэг лиг болох “Спрайт супер лиг”-ийн ес дэх улирлын бүх оддын тоглолт ирэх баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Спортын төв ордны “А” зааланд болох талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

“Бүх оддын тоглолт” нь зүүн, баруун бүсийн шилдгүүдийн дунд өрнөх бөгөөд “Слэм данк” шоу болон бусад урлаг соёлын арга хэмжээ болно. Мөн холын зайн шидэлт гээд сонирхолтой хөтөлбөртэй энэхүү тоглолтыг үнэ төлбөргүй үзэж болох аж.  Найм дахь удаагийн “Спрайт супер лиг”-т 30 баг өрсөлдсөнөөс плэй-оффын тоглолт ирэх ням гарагт эхэлнэ.


"Спрайт супер лиг"-ийн бүх оддын тоглолт болно   
Үзсэн: 979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй