Шууд Chart

Эмнэлгийн аюултай тоног төхөөрөмжүүдийг зөвшөөрөлгүй оруулж ирсээр байна

2015-04-16 15:16:02

Зарим хувийн эмнэлэг цацрагийн үүсгүүртэй рентген тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй оруулж ирдэг гэж мэдээллээ.

Хэрэв тухайн аж ахуйн нэгж цацрагийн үүсгүүрээр ажилладаг төхөөрөмж гаднаас оруулж ирэх бол мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл, зөвлөгөө авах ёстой. Ингэснээр цацрагийн үүсгүүртэй ажиллах кабинетийн аюулгүй ажиллагааг хангах болон эмч, мэргэжилтэн, үйлчлүүлэгчдийг хамгаалж чадна гэдгийг онцолж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Б.Сандагдорж цацрагийн үүсгүүрийг зөвшөөрөлгүй оруулж ирэх тохиолдол ихээр гардаг гэдгийг хэлж байна. Тэгвэл рентген туяаны цацрагийн хор уршиг нь хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ? Мөн хувийн эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдийн хувьд цацрагаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Энэ тухай МҮОНР-гийн "Тусгал"  мэдээллийн хөтөлбөрөөс авч сонсоорой.

 


Эмнэлгийн аюултай тоног төхөөрөмжүүдийг зөвшөөрөлгүй оруулж ирсээр байна  
Үзсэн: 1139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй