
Энэ сарын 17-ны өдөр Хятадын Тайпей хотод зохион байгуулагдсан Таеквондогийн пара тамирчдын "Азийн аварга шалгаруулах тэмцээн"-ээс Монголын баг тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртэж, 2020 онд зохион байгуулагдах пара олимпийн эрх өвөртөлсөн байна. Тодруулбал, тус тэмцээний эрэгтэй к42 ангиллын 61 кг-д Батбаярын Шинэбаяр, Ираны тамирчинтай өрсөлдөж, 16:14 харьцаатайгаар ялалт байгуулсан бол к44 ангиллын 61 кг-д Ганбатын Болор-Эрдэнэ БНСУ-ын тамирчинг 8:4-өөр буулган авчээ.
Медалийн төлөөх тоглолтын дараа Б.Шинэбаяр “Одоо миний мөрөөдөл 2020 онд Токиод болох паралипийн наадамд түрүүлж, алтан медаль авах. Би алтан медалийн төлөө тууштай тэмцэх болно” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Азийн пара таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнд 10 орны тамирчин өрсөлдсөн бөгөөд тэдгээрт Иран, Монгол, Балба, БНСУ, Филиппин, Узбекстан, АНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Япон, Казахстан зэрэг багтжээ.
Монголын пара таеквондочид Азийн аваргаас олимпийн эрх авчээ | ||
Үзсэн: 1484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.