Шууд Chart

“Кодексийн үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хаалт боллоо

2015-04-23 17:41:36

Дотооддоо үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг олон улсад нийлүүлэхэд КОДЕКС-ийн үндэсний чадавхыг сайжруулах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвөллөө. Тодруулбал, дэлхийн улс орнууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хүнсний хууль эрх зүйн хорооноос баталсан стандарт, зөвлөмж, эрх зүйн актуудыг мөрддөг. Манай улс 1992 оноос КОДЕКС–ын стандартуудыг дагаж мөрдөх үүрэг авсан ч нэвтрүүлж чадаагүй байна.

Тиймээс Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр техник хамтын ажиллагааны “Кодексийн үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийг 2012 оноос хэрэгжүүлжээ. Өнөөдөр уг төслийн хаалт болж хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, холбогдох албаны мэргэжилтнүүд оролцож үр дүнг нь хэлэлцлээ. Төслийн талаар Хүнс хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн, КОДЕКС-ийн үндэсний зөвөлөлийн нарийн бичгийн дарга Б.Уданбороос тодрууллаа.

Дэлхийн худалдааны байгууллагад элссэн улс орнууд КОДЕКС-ийн стандартыг дагаж мөрддөг. Дотооддоо боловсруулсан стандартаа олон улсын байгууллагаар батлуулснаар хүнсний бүтээгдэхүүн гадаад зах зээлд нийлүүлэх, оруулж ирэхэд хялбар болохыг мэргэжилтнүүд онцолж байна. 


“Кодексийн үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хаалт боллоо  
Үзсэн: 1375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй