Шууд Chart

Шувууны томуу нь вирусаар үүсгэгддэг хүн, амьтны хурц халдварт өвчин

2015-05-05 13:25:37

Шувууны томуу нь вирусаар үүсгэгддэг хүн, амьтны хурц халдварт өвчин бөгөөд нийгэм, эдийн засагт асар их хохирол учруулдаг. Шувууны томуу өвчнөөр бүх төрлийн зэрлэг болон тэжээвэр шувуу, гахай, адуу, нохой, муур зэрэг амьтад өвчилдөг.
Томуугийн вирус нь хүйтэнд тэсвэртэй. Хүйтэн нөхцөлд эд юмсын гадаргууд 3 cap, усанд 4-5 хоног, 0 хэмийн дулаанд 1 cap ба түүнээс дээш хоног амьдрах чадвартай.

Одоогийн байдлаар томуугийн А хүрээний H5N1 вирус нь нийгэмд хамгийн аюултайд тооцогддог. Энэ вирусаар халдварласан хүн, амьтан даруй халдварын эсрэг эмчилгээ хийлгэхгүй бол шууд үхэлд хүрдэг. Уг вирусын хүн болон амьтны өвчлөлөөрөө манай урд хөрш БНХАУ дээгүүрт ордог.
Манай оронд шувууны томуугийн хүний өвчлөл бүртгэгдээгүй боловч хүнд халдвар үүсгэдэг A хүрээний H5N1 вирусаар Хөвсгөл аймгийн Эрхэл нуур, Булган аймгийн Хунт нуур, Увс аймгийн Увс нуур, Архангай аймгийн Дойтын цагаан, Дөрөө нуур, Сүхбаатар аймгийн Ганга, Зэгст нууруудын шувууд уг вирусаар өвчилсөн тохиолдол байдаг. 

Шувууны томуугийн вирус нь хүнд хоёр замаар халдварладаг. Үүнд:
• Өвчтэй шувуу болон томуугийн вирус агуулсан эд зүйлсээс;
• Завсрын эзэн болох гахай, адуу, нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтдаас шууд халдварлана.

Энэхүү аюулт өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд: 

• Иргэд, аялал зугаалга, амралтаар явж байгаа хүмүүс зэрлэг шувуу олноор цугларсан гол, нуур усанд орохгүй, усыг түүхийгээр уухгүй байх,
• Сэжигтэй буюу үхсэн шувуу түүний сэг зэмэнд гар хүрэхгүй байх,
• Өвчнөөр үхсэн буюу сэжигтэй байж болзошгүй шувууг зориуд нядлах, бусад хүмүүст ашиг олох зорилгоор дамжуулан худалдахгүй байх,
• Олноор цугласан зэрлэг шувуудтай аль болох холилдуулахгүй, тэжээвэр шувуудыг байнгын хараа хяналтад байлгах хэрэгтэй.

Хэрэв та үхсэн шувуу түүний сэг зэм эсвэл сэжиг бүхий шувуутай таарвал харьяа байгууллагын албан тушаалтантай яаралтай холбогдох хэрэгтэй.

ТАНДАЛТ СУДЛАЛЫН ТАСАГ
ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ


Шувууны томуу нь вирусаар үүсгэгддэг хүн, амьтны хурц халдварт өвчин   
Үзсэн: 2553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй