
Аливаа өвчнийг оношлохдоо олон улсад болон тухайн улс оронд мөрддөг стандартыг баримтлах хэрэгтэй гэж Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Ингэснээр тухайн өвчнийг үнэн оношлож, зөв эмчилгээ явуулдаг байна. Арьсны өвчин судлалын үндэсний төв чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008, MNS ISO 9001:2010 стандартыг хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Энэ стандартыг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарсан талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн чанарын албаны дарга Б.Батцэцэгээс тодрууллаа.
Арьсны өвчин судлалын үндэсний төв үйл ажиллагаанд нэвтрүүлсэн стандартыг хэрхэн хэрэгжүүлэх талаар ном гаргасан байна. Ингэснээр бусад эмнэлгүүдэд стандартыг хэрхэн хэрэглэх талаар туршлага хуваалцах боломжтой юм байна.
Аливаа өвчнийг оношлохдоо стандартыг баримтлах хэрэгтэй гэв | ||
Үзсэн: 1040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.