
Ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал зэргээс хамааран харилцан адилгүй тогтоодог. Хуульд эрэгтэй 60, эмэгтэй 55 нас гэж заасан. Гэтэл ажил олгогчид энэ насны хүмүүсийн эрхийг зөрчиж байна гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Хууль зүйн зөвлөгөө өгөх төвийн мэргэжилтэн М.Саранцацрал хэллээ.
Үйлдвэрчний эвлэлийн Хууль зүйн зөвлөгөө өгөх төвд энэ төрлийн гомдол их ирж байгаа аж. Үүнээс гадна эдийн засгийн хямралтай холбоотой ажлаас халагдсан, цалин, тэтгэмжээ авч чадахгүй байна гэсэн гомдол сүүлийн үед тасрахгүй байна гэдгийг хэллээ.
Тэтгэврийн насныхныг хууль бусаар ажлаас халж байна гэв | ||
Үзсэн: 913 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.