
Өнгөрч байгаа долоо хоногт “11-11” төв”-д ирсэн төрийн үйлчилгээний цахим машин ажиллахгүй байна гэсэн гомдолд Үндэсний дата төвөөс ТҮЦ машинуудыг үнэт цаасаар цэнэглэх ажлаас шалтгаалан үйл ажиллагаа нь түр саатсан. Одоо бүх ТҮЦ машин хэвийн хэвийн ажиллаж байна гэж хариуллаа.
Өмнөговь аймгийн Ганц модны боомтоор машин гаргахгүй 3-4 хонож байгаа талаар гомдол иржээ. БНХАУ-ын Ганц модны боомтод байрлах нүүрсний хяналтын бүсийг “БЖМ Найзууд” ХХК-ны нүүрс тээврийн жолооч нар нь цалин тавихгүй байна гэсэн шалтгаанаар хяналтын бүсийн хашаа, пүү зэргийг хааж зогссоноос хөдөлгөөн дөрөвдүгээр сарын 27-ноос зогсч, 140 гаруй нүүрс ачсан машин саатан хүлээж байна. Энэ сааталд гаалийн байгууллагын ажиллагаанаас шалтгаалсан зүйл байхгүй бөгөөд хилийн хяналтын байгууллагуудын ажил болон бусад хөдөлгөөн хэвийн явагдаж байгаа гэсэн хариултыг Гаалийн ерөнхий газраас өгчээ.
Улаан буудайн мөнгөө авч чадаагүйгээс зарим аж ахуйн нэгж тариалалтаа эхэлж чадахгүй байна гэсэн гомдол цөөнгүй ирсэн байна. Гурилын үйлдвэрүүдээс авлагатай аж ахуйн нэгжүүдэд хаврын тариалалтад шаардагдах үр, шатахуун, ургамал хамгааллын бодисыг урьдчилгаа төлбөргүйгээр гэрээ байгуулан зээл олгох ажлыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зохион байгуулан хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 6 үйлдвэр 19.4 тэрбум төгрөгийн өглөгтэй байгаа нь дөрөвдүгээр сарын 27-ныхоос 2.0 тэрбумаар буурсан гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдлээ.
Засгийн газрын “11 11 төв”-д 800 орчим санал хүсэлт иржээ | ||
Үзсэн: 1019 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.