
Нийгмийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгийн хийсэн судалгаагаар манай улсын хүн амын 20 гаруй хувь нь тамхи татдаг гэж гарчээ. Тамхи нь архитай адил донтоход хүргэнэ. Мөн донтох эмгэг даамжирвал тухайн хүний бие эрхтэн, сэтгэл санаа, оюун ухаанд сөргөөр нөлөөлдөг болохыг эмч нар сануулдаг. Зарим хүмүүсийн хувьд тамхинаас гарахаар янз бүрийн арга хэрэглэдэг. Тухайлбал, наалт, бохь, лазер эмчилгээ, гаа зэргийг туршиж үздэг. Гэтэл эдгээр нь тухайн хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн баталгаа байхгүйг Наркологийн эмнэлгийн чанарын албаны дарга Ч.Даваасүрэн санууллаа.
Манай улсын хүн амын 20 гаруй хувь нь тамхи татдаг | ||
Үзсэн: 1150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.