
Сүхбаатар дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Бүх нийтээр мод тарих”өдрийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүрийн хавар, намар зохион байгуулж хэвшээд байна.
Иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэх, дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын эрэгт байрлах тоглоомын талбайд дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид бургас, улиас, хайлаас зэрэг төрөл бүрийн 1000 мод тарилаа.
Мөн хороодын ажлын алба болон Засаг даргын дэргэдэх бүх аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн сонгосон нийтийн эзэмшлийн гудамж, талбайд мод тарих ажлыг эхлүүлэн 4000 гаруй мод тарьлаа. Харин дүүргийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногт үйлдэгдсэн гэмт хэргийн шинжтэй дуудлага 15.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Амиа хорлосон болон золгүй байдлаар нас барсан 10, өвчний улмаас хоёр хүн нас барсан байна. Хүнийг санаатай алах гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг авч үзвэл: Тодорхой оршин суух хаяггүй иргэд баар цэнгээний газар, зочид буудал, засаг захиргааны бүртгэлгүй задгай хаягтай газарт архидан согтуурч, хоорондоо маргалдсаны улмаас бусдын амь насыг хохироосон байна.
Зам тээврийн ослын талаар өнгөрсөн хугацаанд дүүргийн хэмжээнд эд материалын хохиролтой осол 266, хүн гэмтсэн осол 26, нийт 292 зам тээврийн осол бүртгэгджээ. Дүүргийн нутаг дэвсгэрт 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нэг, гал түймрийн 19 дуудлага ирснээс Аврах, гал унтраах 10 дугаар анги хоёр удаа, Аврах, гал унтраах 34 дүгээр анги 17 удаа тус тус гарч ажиллаж галыг унтраасан талаар холбогдох албаны хүмүүс мэдээллээ.
Гэмт хэргийн шинжтэй дуудлага 15.5 хувиар буурчээ | ||
Үзсэн: 1374 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.