
Эх орондоо үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн сонгож хэрэглэхийг МХЕГ-аас уриаллаа. Иргэдэд хүнсийг зөв зохистой сонгож, хэрэглэх дадал хэвшил олгох шаардлагатайг мэргэжилтнүүд онцолсон. Тиймээс олон нийтэд энэ талын мэдлэг мэдээлэл хүргэх мөн дотоодын хүнсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор гурав хоногийн аян эхэллээ.
“Эх орны хүнс эрүүл хүнс” сэдэвт тус аянаар иргэдэд хүнсний бүтээгдэхүүний хугацаа, хадгалах горим, зориулалт зэргийг хэрхэн хянах талаар зөвлөгөө мэдээлэл өгч байна. Аяныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам хамтран зохион байгуулж байгаа юм.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн ярилаа.
Дотооддоо үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэхийг уриаллаа | ||
Үзсэн: 990 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.