Шууд Chart

Э.Бучард эхний тойргоос хасагдлаа

2015-05-27 15:21:28

Францын Парис хотноо болж буй “Ролан Гаррос” тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллаас Канадын теннисчин Эгьение Бучард хасагдлаа. Тус тэмцээнд дээгүүрт өрсөлдөх магадлалтай теннисчдийн тоонд эрэмбэлэгдэн Бучард Францын Кристина Младеновичид 4:6, 4:6-аар хоёр үеийн турш дийлджээ. Младеновичийн хувьд дэлхийн чансааны 44-т бичигддэг тамирчин юм.

Мөн тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллаас Болгарын Григор Димитров  АНУ-ын теннисчин Жак Сокт 6:7, 2:6, 3:6-аар хожигдсоноор хасагдлаа.

Ийнхүү оны хоёр дахь “Их дуулга” тэмцээн болох “Ролан Гаррос”-ын эхний тойргоос АНУ-ын Винус Уильямс, Канадын Э.Бучард, Болгарын Григор Димитров нарын шилдэг теннисчид хасагдаад байна. Өнөөдөр тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэлнэ.


Э.Бучард эхний тойргоос хасагдлаа   
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй